Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Германы тал хамтран ажиллана

Timesmn@gmail.com
2022/10/14

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад 10-р сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оноос хойш 13 жилийн дараа хийгдэж байгаа энэхүү айлчлалын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ намын дарга Л.Клингбайлтай уулзаж, хоёр улсын болоод хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Холбооны Бүгд Найрамдах Герман улс болон Монгол улсын хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд хоёр улсын эрх баригч намуудын улс төрийн бодлого, түншлэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс талууд уулзалтын үеэр хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх ёстойг онцлоод “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Боомт, Эрчим хүч, Аж үйлдвэржилт, Хот хөдөөгийн хөгжил, Ногоон хөгжлийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах нь чухал болохыг хоёр тал онцлон тэмдэглэлээ.

Мөн энэ өдрүүдэд “Дэлхийн социал демократ, дэвшилтэт үзэлт намуудын холбоо” болох Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Берлин хотод болсон. Уг хуралд Монгол Ардын намыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар оролцов.  Цар тахлын хямралаас улбаалсан дэлхий дахинд тулгарч байгаа хямралыг Дэлхийн Социал Демократ намууд хэрхэн хамтын хүчээр даван туулах, тэгш бус байдлыг багасгах, хүний эрх, ардчилсан үйл явцыг дэмжин хамгаалахын тулд олон улсын түвшинд хэрхэн хамтран ажиллах тухай асуудлыг хурлаар хэлэлцлээ.

Түүнчлэн хурлын үеэр Дэлхийн Социал Демократ дэвшилтэт үзэлт намуудын эмэгтэй лидерүүдийн төлөөлөл цугларсан юм. Энэхүү цугларалтад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцсон бөгөөд Иран улсын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийг дэмжиж байгаагаа олон улсын эмэгтэйчүүд илэрхийллээ.

Дашрамд дурдахад Монгол Ардын нам нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн хүчнүүдээс анх удаа хүний эрх, жендэрийн тэгш эрхийн асуудлыг бүхэл том асуудал болгон орон даяар бүтэн нэг өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд цаашид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд олон ажлуудыг төлөвлөн шат шатандаа ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж:www.nam.mn

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04