Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Польш улсын Ерөнхийлөгч энэ оны намар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Timesmn@gmail.com
2022/06/06

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга Збигнев Рау Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Польш улсын эртнээс уламжлалтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбар, чиглэлээр өргөжин тэлж байгааг сайшаан тэмдэглэж, хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө талууд идэвхтэй хамтран ажиллаж, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тус улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, цаашид хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа болон ард түмэн хоорондын харилцааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн ажиллана гэлээ.

Цаашид талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон бусад салбарт эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг цохон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ оны намар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэдгийг дахин нотоллоо.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04