Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улс төрийн намууд улсын хэмжээнд хөгжлийн нэг бодлоготой болох ёстой гэж үзэж байна

Timesmn@gmail.com
2022/04/25

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ 76 гишүүнээс бүрдэж, 76 гишүүн нь тойргоо тордох нэрээр Соёлын төв засаж, явган гарц, жижиг гүүрэнд зарцуулж, улсын нэгдсэн төсвийг 76 жижиг тойрогт хэрчин хуваадаг байдлаас болж Монгол Улсын хөгжил 32 жил царцлаа.

Энэ нь биднийг гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон түүнийг үйлдвэрлэх түүхий эдээ гаднаас импортоор татан авч, эрчим хүчний эх үүсвэрээ мөн л импортлож, дэд бүтэцээ ч хөгжүүлж чадахгүйд хүргэж, эндээс монголчууд нийтээрээ хохирч явна.

Тиймээс Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, хөгжлийн нэгдсэн бодлоготой болж, системийн гажигаа засах ёстой гэсэн байр суурийг улс төрийн намууд илэрхийлээд эхэлжээ.

Тодруулбал, АН, ХҮН, ИЗНН, Үнэн ба зөв намын удирдлагууд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргаж, Ерөнхийлөгч болон УИХ-д шаардлагаа хүргүүлээд байна.

УИХ-ын 76 жижиг тойрогт санхүүжилт гаргаж, улс орон ч хөгжихгүй, иргэн ч хөгжихгүй бүгд гацаанд орж байхаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, улсын хэмжээнд бүтэн нэг тойрог болгон, УИХ-ын гишүүд хөгжлийн бодлого, шийдвэрээ Монгол Улсын 3.4 сая иргэний төлөө, улс орныхоо төлөө гаргаж, санхүүжилтээ шийддэг болж байж бид эдийн засгаа тэлнэ гэж улс төрийн намын төлөөллүүд үзэж байгаа аж.

Энэ байр суурин дээр улс төрийн намууд бүгд бараг анх удаа санал нэгдэж байна гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04