Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Тяньжин боомтоос 04-р сарын 10-н хүртэл 5397 чингэлэг орж иржээ

Timesmn@gmail.com
2022/04/18

Covid-19 цар тахлын улмаас хилийн боомтуудаар орж ирэх ачаанд доголдол үүссэн. Шаардлагатай бараа бүтээгдэхүүн гацаж, хомсдол үүсэх нөхцөл байдал бий болсон ч 2020 оны төмөр замаар ачаа тээвэр нэвтрүүлсэнтэй харьцуулбал 4 хувиар өссөн байна. Ялангуяа гол нэрийн стратегийн чухал бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийг тасралтгүй хийсээр байгааг салбарын яамнаас мэдээлж байна.

Тодруулбал 2021 онд төмөр замаар 31,2 сая тонн ачаа бараа орж ирсэн нь 2020 онтой харьцуулбал 4 хувиар өссөн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл цар тахлын эрчим буурч, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тэр хэрээрээ нэмэгдэж эхэлсэн нь энэ.

Яг одоогийн байдлаар Хятадын Тяньжинд 5.872 чингэлэгийн үлдэгдэл байна. Харин оны эхний өдрөөс 4-р сарын 10 хүртэл нийт 16.646 чингэлэгийг оруулсан нь 2021 оны эхний 4 сартай харьцуулахад 40 хувиар өссөн тоо юм. Харин Тяньжинаас бусад далайн боомтоор оны эхний байдлаар 5.397 чингэлэг орж иржээ. Энэ нь мөн л 2021 онтой харьцуулахад 11 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. БНХАУ-ын цар тахал намжих шинжгүй байгаа ч гэлээ энэ мэтчилэн холбогдох яамдууд дипломат яриа хэлэлцээ хийж, чухал шаардлагатай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангаж ажилласаар байна.

БНХАУ-ын Эрээн өртөөн дээрээс өнөөдрийг хүртэл өргөн ба нарийн царигаар нийт 5527 вагон бараа бүтээгдэхүүн орж иржээ. 2021 оны 6-р сард 309 вагон, 7-р сард 248, 8-р сард 608, 9-р сард 1007, 10-р сард 203, 11-р сард 183, 12-р сард 1740 вагон тус тус орж ирсэн байна.

Хэдийгээр Хятадын тал 00 цар тахал гэдэг зарчим баримталж, зарим газраа хатуу хөл хорио тогтоож байгаа нь манай улсын бараа бүтээгдэхүүний экспорт, импортод нөлөөлж байгаа хэдий ч өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, стратегийн чухал бараа зэргийг хангалттай хэмжээнд оруулж ирэхээр тасралтгүй яриа хэлэлцээг хийсээр байгааг онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04