Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улс биологийн зэвсэглэлийн зориулалттай био лабораторитой болох эрх зүйн үндэслэл байхгүй

Timesmn@gmail.com
2022/04/18

Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон.

Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг Гадаад Харилцааны яам няцааж, өнгөрөгч амралтын өдөр албан ёсоор мэдэгдэл гаргасан билээ.

Тэгвэл өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хариулт өгсөн юм.

Тэрбээр  "Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай био лаборатори огт байхгүй. Ийм лабораторитой болох эрх зүйн үндэслэл ч байхгүй. Энэ төрлийн лабораторийг байгуулах, хөгжүүлэх зорилго байхгүй, яриа хэлэлцээр байхгүй. Тэр дундаа АНУ болон Европын Холбооны улсуудтай энэ талын харилцааг хөгжүүлэх, лаборатори байгуулах асуудал огт яригдаагүй.Дэлхийн геополитикийн байдал маш хүнд байна. Хардах эрх хэнд ч бий. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа идэвхжсэн.Энэ мэдээлэл ОХУ-ын "Извезтия" сонинд 3-4 удаа нийтлэгдсэн. Анхны эх сурвалж болох судлаач, эрдэмтэн хүн энэ саналыг гаргасан. Мөн Хятадын хэвлэлд гарсан.Олон улсын хэвлэлүүд дээр гарч байгаа мэдээлэл нь үнэн бодит байдалд нийцээгүй. Манай бодлогын хувьд эргэлзэх зүйл байхгүй. Монгол Улсын гадаад бодлого нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн зарчмаа баримталж байгаа.Цаашид хэрэв хүсэх юм бол олон улсын зохих байгууллага, энэ асуудлыг гаргаж ирж байгаа ОХУ-ын байгууллага болон хүмүүсийг хардаж байгаа лаборатори, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулахад нээлттэй байна. Бид өнгөрсөн өдрүүдэд энэ мэдээлэл гарч, хардалт төрүүлж болохуйц ямар үйл ажиллагаа явагдсаныг нягталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох байгууллагуудыг мэдээллээ нэгтгээд ҮАБЗ дээр танилцуулах үүрэг өгсөн" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04