Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Кёкүтэнхо Н.Цэвэгням "Ошима" дэвжээг дахин сэргээлээ

Timesmn@gmail.com
2022/02/24

Мэргэжлийн сүмогийн Ошима дэвжээ дахин нээгдсэн талаар бид мэдээлсэн. Энэ дэвжээнд анхны монгол сүмочид болох Д.Батбаяр Кёкүшюүзан, Н.Цэвэгням Кёкүтэнхо, М.Энхбат Кёкүтэнзан тэргүүтэй зургаан элсэн барилдаж эхэлснээр монголчуудын сүмод хүч сорих замнал  эхэлсэн түүхтэй. 2012 оны дөрөвдүгээр сард Ошима багш тэтгэвэрт гарч, дэвжээгээ залгамжлах эрхийг Н.Цэвэгням Кёкүтэнход уламжлуулсан ба тэр үед ид барилдаж байсан  Н.Цэвэгням нэг галын Томоцүна дэвжээнд шилжин барилдсанаар Ошима дэвжээ одоогоос 10 жилийн өмнө хаагдсан  юм. Н.Цэвэгням Кёкүтэнхо 2015 оны долоодугаар сарын Нагоя башёд зодог тайлж, Томоцүна дэвжээнд  Ошима багшийн нэрээр багшлах байсан ч Томоцүна багш дэвжээ тэргүүлэн багшлах насны  хязгаар дүүрч, туслах багшийн ангилалд шилжихдээ тэргүүн багшийн эрхээ Н.Цэвэгням Ошима багшид шилжүүлж, багшлах эрх ба нэрээ  солилцон  Н.Цэвэгням Томоцүна дэвжээг тэргүүлэх болсон билээ. Өмнөх үеийн Томоцүна багш болох Ошима багш  2022 оны хоёрдугаар сард тэтгэвэрт гарсан учир Н.Цэвэгнямд Томоцүна дэвжээг үргэлжлүүлэн тэргүүлэх эсвэл өөрийн унаган дэвжээ болох Ошима дэвжээгээ дахин нээх гэсэн сонголт тулгарчээ. Тэрээр өөрийг нь анх сүмод хөтлөн оруулж, аж амьдралын гараагаа эхэлсэн Ошима дэвжээгээ сэргээн нээхээр шийдэж,  Ошима багшийн нэрээ сонгосон байна.
Гэрэл зургийг Вандан Даваа
Өнөөдөр  Ошима дэвжээнд Томоцүна дэвжээнд харьяалагдаж байсан бие бүрэлдэхүүн бүгдээрээ шилжин, шинээр баригдах дэвжээгээ ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн дүүрэг байрандаа үйл ажиллагаа үргэлжлүүлэхээр тогтсон байна.Ошима дэвжээ:Ояката Кёкүтэнхо Туслах багш: Тамагаги ояката, Кирияма ояката Макүүчи зиндааны Кайсэй тэргүүтэй 8 сүмоч Дэвжээн дэхь 3 шүүгч ба гёожи засуул, ёбидаши 2, үсчин  нэг гэсэн бүрэлдэхүүнтэй гараагаа эхлүүлж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04