Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой энэ онд тохиож байна

Timesmn@gmail.com
2021/12/30

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Зуун арван жилийн тэртээх өвлийн эхэн сарын тэсгим хүйтэн өдрүүдэд үе, үеийн эх орончдын үнэлж барамгүй их хичээл зүтгэлийн үр дүнд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын амжилт баталгаажиж, монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ.
Богд хаант Засгийн газар байгуулагдсан даруйдаа орчин цагийн анхны 5 яамыг байгуулсны нэг нь Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам байв. Тус яамны анхны сайдаар Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гарамгай удирдагчдын нэг Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддоржийг тохоон томилсноор монголын орчин цагийн дипломат албаны 110 жилийн түүхэн замнал эхэлдэг.
Энэхүү бартаатай, түвэгтэй он жилүүдэд монголын үе, үеийн дипломатууд бахархам амжилтыг олонтоо гаргаж, тусгаар тогтнолоо баталгаажуулах түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Дэлхийн хоёр удаагийн дайн, түүний дараах хүйтэн дайн, хүйтэн дайны үеийн цөмийн зэвсгийн өрсөлдөөн, өрсөлдөөнийг дагасан их гүрнүүдийн дарамт шахалт зэрэг хүнд хэцүү сорилт бэрхшээлээр дүүрэн ХХ зуунд улсынхаа тусгаар тогтнолыг хөрш орнууд төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан нь үүний тод жишээ юм.
Түүнчлэн Гуравдагч хөрш орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлэхийн сацуу олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр сууриа бэхжүүлэх замаар 1990-ээд оны шилжилтийн үеийн их хямралыг амжилттай даван туулахад манай дипломатууд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Эдүгээ манай улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлоготой, дэлхийн бараг бүх улстай дипломат харилцаатай, тэдгээрийн ихэнхтэй нь худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа тогтоосон, олон улсын нэр хүнд бүхий 70 гаруй байгууллагын гишүүн, ардчилсан улс болжээ.
Туулж ирсэн 110 жил маань дардан байгаагүйтэй адил туулж буй эдүгээ цагт ч мөн адил сорилт бэрхшээлээр дүүрэн байна. Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөстөж байгаа энэ цаг үед бид бүхий л чадал, ур ухаан, нөөц бололцоогоо дайчилж, хамтран ажиллах шаардлагатай байна.
Энэхүү цаг мөчид бид гадаад бодлогыхоо үндсэн зарчмууддаа тулгуурлан дэлхийн бүх улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, олон талт болон бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа улам бүр бататган бэхжүүлэхийг зорьж ажиллах явдал юу юунаас чухалаар тавигдаж байна.
Бидний өвөг дээдэс олон зууны тэртээгээс гадаад бодлого, дипломат ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, Монголын Эзэнт Гүрний үед гадаад улстай харилцах асуудлыг “төрийн алтан аргамж” хэмээн нэрийдэж ирсэн байдаг. Энэхүү төрийн дипломат албаныхаа баялаг түүх, өв уламжлалыг ямагт санаж, алтан аргамжааныхаа цаглашгүй өвийг хойч үедээ хүргэж, хадгалж явах нь Та бидний ариун нандин үүрэг болохыг онцлон тэмдэглэж байна.
Ингээд Монгол Улсад орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн ойн баярын мэндийг хүргэж, нийт ард түмэндээ хөгжил цэцэглэлтийн дээдийг хүсэн ерөөе!
Монгол Тєрийн Алтан аргамж мөнхөд бат орших болтугай.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04