Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Д.Амарбаясгалан: 318 хуулийн 800 заалт хүний эрхийг зөрчсөн байгааг тогтоосон, эдгээр заалтыг шинэчлэхийн төлөө ажиллана

Timesmn@gmail.com
2021/11/29

Монгол Ардын Нам УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө хүний эрхтэй холбоотой хэд хэдэн заалтыг дэвшүүлсэн бөгөөд үүнийг бодит ажил  болгох үүднээс “Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг хэрэгжүүлэхээ зарласан билээ. Эрх баригч МАН-аас “Хүний эрхийн нөхцөл байдал – тулгамдсан асуудал – шийдвэрлэх арга зам” сэдэвт суурь судалгаануудыг хийж дуусгаснаа  мэдэгдсэн. Мөн хүний эрхийн чиглэлээр өмнө  нь хийсэн 150 гаруй судалгааг эмхэтгээд  байгаа билээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 797 хууль бий. Үүнээс хүчин төгөлдөр мөрдөж байгаа, өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэдэг 318  хуулийн 11 900 заалт нэг бүрийг судалж, 800 заалтаас хүний эрхийн зөрчил байгааг эрх баригч МАН, судлаачдын баг илрүүлжээ. Эдгээр зөрчлийг арилгах, хүний эрхийг шинэ түвшинд гаргах томоохон бодлогыг МАН 30 дахь Их хурлын төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлэн бодлогын баримт бичиг баталж, түүнийгээ хэрэгжүүлэх, бодитой үр дүнд хүргэх зорилготой ажиллаж байгаа аж.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачилгатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад бид харьцангүй илүү амжилттай яваа мэт боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хөгжсөн нийгэм болсон уу гэвэл бас хангалтгүй байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна. Энэ санаачилга нь эрх барьж буй улс төрийн нам санаачлан эхлүүлэх гэж буй анхны тохиолдол юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг, хуулийн дор ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээнэ. Энэ ажил хий хоосон уриа лоозонгийн төдий болох учиргүй. Тийм ч учир МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хууль бий. Үүнээс тухайлан зохицуулдаг, өргөн хэрэглэдэг 318 хууль үйлчилж байна. Эдгээр хуулийн нийт 11 900 орчим заалт нэг бүрт дүгнэлт хийж,  хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг судалж, дүгнэлт хийх ажлуудыг Монголын хүний эрхийн шилдэг хуульчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийлээ. Хүний эрхийг зөрчсөн хуулийн 800 заалт бүрийг бид өөрчилнө. Эрх баригч нам хүний эрхийн зөрчлөөс тойрч гардаг байсныг МАН болиулна. Монгол Улс цаашид дэлхийд хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс гэж цоллогдох боломжийн төлөө бид том амбийцтайгаар зүтгэх болно. Энэ бодлогын үндсэн дээр цаашдаа улс төрийн намууд эмнэлэг, цэцэрлэг барихын төлөө өрсөлддөг биш Монгол дахь хүний эрхийн орчин нөхцөлийг сайжруулах, авлига хүнд суртал, хээл хахуультай холбоотой асуудалтай хэрхэн тэмцэх тухайд бодлого гарган өрсөлддөг байхын эхлэл суурийг МАН тавьж байна” хэмээн мэдэгдсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 11 цагийн өмнө
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… 12 цагийн өмнө
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна 13 цагийн өмнө
517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ Өчигдөр
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй Өчигдөр
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 х… 2026/04/10
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар… 2026/04/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй 2026/04/10
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбай… 2026/04/09
2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа 2026/04/08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна 2026/04/08
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбо… 2026/04/08
Нийтийн өмчийн хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно 2026/04/06
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА 2026/04/06
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн ха… 2026/04/03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ… 2026/04/02
ЭНЭ ОНД 30, 40 НАСНЫ 20 МЯНГАН ЭМЭГТЭЙГ ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУС ИЛРҮҮЛЭХ… 2026/04/02
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлт… 2026/04/02
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина 2026/04/02