Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Шилдэг есөн оюутан, холбоодыг шалгаруулна

Timesmn@gmail.com
2021/10/18

Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбооноос Монгол Улсын их, дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачлагатай, оюутны өөрийн удирдах байгууллагад бодит хувь нэмэр оруулсан, тэргүүний оюутан, залуусыг шалгаруулах, нийт их, дээд сургуулийн оюутны холбоодуудаас шилдэг оюутны холбоог шалгаруулан олон нийтэд алдаршуулах "Эрдэмийн хонх" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Их дээд сургуульд суралцаж буй шилдгийн шилдэг 9 оюутан, шилдэг оюутны холбоо, зөвлөлийг шалгаруулж “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагналын эздийг  тодруулж, цом, хүндэт өргөмжлөл олгох аж.

Үүнд:

1. Нийгэм, олон нийт, хүмүүнлэгийн оны шилдэг оюутан

2. Техник, технологийн оны шилдэг оюутан

3. Биеийн тамир, спортын оны шилдэг оюутан

4. Санхүү, эдийн засаг, бизнесийн оны шилдэг оюутан

5. Соёл, урлагийн оны шилдэг оюутан

6. Анагаахын оны шилдэг оюутан

7. Хууль, зэвсэгт хүчний оны шилдэг оюутан

8. Боловсролын оны шилдэг оюутан

9. Хөдөө аж ахуйн оны шилдэг оюутан

10. Их, дээд сургуулиудын оны шилдэг оюутны холбоо

ХОЁР: Шалгуур болзол

• Монгол оюутны нэр хүндийг улс орон, тив дэлхийн хэмжээнд гаргасан.

• Суралцаж буй мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэн судлагаа шинжилгээ хийдэг.

• Үеийн залуусаа манлайлан эерэг үлгэр дууриалал үзүүлдэг.

• Баг хамт олноо удирдан улсын болон, олон улсын тэмцээнд ажилттай оролцож шагналт байруудад шалгарсан байх.

• Өөрийн авьяас чадварыг дайчлан шинэ биет бүтээл гаргасан байх.

ГУРАВ: Бүрдүүлэх материал, шалгаруулалт :

• Нэр дэвшүүлэх: Дэвшүүлж буй салбараа тодорхойлон сургуулийн захиргаа, оюутны байгууллага болон хувь оюутан өөрийн нэрээ дэвшүүлж болно

• Бүрдүүлэх материал: Нэр дэвшүүлж буй үндэслэл, холбогдох материаллыг namokh.mn@gmail.com хаягаар илгээх, мөн эх материалаа “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны төв байр /Монгол Ардын Намын төв байр Тусгаар Тогтнолын ордны 2 давхар/ 203 тоотод ирүүлэх

• Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10-р сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл

• Шалгаруулалт: Шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн материалуудаас салбар тус бүрд шилдэг оюутныг шаргаруулан 2021 оны 11-р сарын 07-ны өдөр Төрийн ордны Их танхим-д зохион байгуулагдах “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуудах ёслолын арга хэмжээн дээр шагналыг гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны фейсбүүк хуудас болон 9904 5810, 99330509 дугааруудаас авна уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04