Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Айл өрх бүрээр орж, угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг хянан дахин зөвлөмж хүргэнэ

Timesmn@gmail.com
2020/09/15

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах дүүргийн 9,11-20 дугаар хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүдийн галлагаа эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд, Хорооны нутаг дэвсгэрийн айл өрхүүдийн зуухны зөв галлагааны горимын талаарх заавар зөвлөмж өгөх, сурталчилгаа хийх, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад өдөр тутмын хяналт тавих ажлыг хорооны нийт албан хаагч гэрээт ажилтнуудыг хамруулан хуваарь гарган тогтмол мэдээ мэдээллээр хангаж ажиллах, айл өрхийн зуух, ханан пийшингийн бүрэн бүтэн байдал, сайжруулсан түлш, зөв галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих тухай 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/1036 дугаар захирамжийн холбогдох хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг даалгалаа.

Эдгээр үүрэг даалгаврын хүрээнд өнөөдрөөс нийслэлийн хуваарьт агентлаг, газруудаас болон дүүргийн удирдлага, албан хаагчид хариуцсан хорооддоо дахин ажиллахаар боллоо гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… 3 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор э… Өчигдөр
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 2026/09/21
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 2026/09/21
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09