Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Timesmn@gmail.com
2026/08/31

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг бодит шийдэл, хамтын ажиллагаа, санхүүжилтийн шинэ боломжуудыг урагшлууллаа.  Монгол Улс СОР17 хурлыг даргалах ирэх хоёр жилийн хугацаанд олон улсын түншлэлээ бэхжүүлж, талуудын хамтын оролцоог ханган ажиллахаар болж байна. Тус хурлаас манай улсад орж ирэх үр өгөөж ямар байгааг олон нийт сонирхож байгаа Тэгвэл орж ирэх өгөөжийг шууд болон шууд бусаар тооцож үзэхэд нэгдүгээрт, COP17-г даргалагч улсын хувьд манай улсаас “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг гаргасан. Үүнд 1.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт шийдэгдсэн байна. Мөн  “Ногоон дата төв”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх 10 санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн  Азийн хөгжлийн банк болон түншүүд Ази-Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2.0 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Европын хөрөнгө оруулалтын банк ойн салбарт 100 сая еврогийн хөрөнгө оруулах эрмэлзлийн захидалд гарын үсэг зурсан. Ерөнхий дүнгээр Монгол Улс COP17 хурлаар 1.0 тэрбум 480 сая ам.доллар буюу 5.0 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичгүүд байгууллаа. Бэлчээрийн мал аж ахуйг цөлжилтийн шалтгаан бус, зөв менежменттэй бол газрын доройтолтой тэмцэх дэлхийн чухал шийдлийн нэг гэдгийг онцоллоо. Монголын олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн мэдлэг дэлхийд улам үнэ цэнтэй болж байна хэмээн талууд дүгнэсэн байна.

 2028 онд COP18 Египет Улсад зохион байгуулагдана

 Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс Улаанбаатар хотод 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна. Манай улсаас дэвшүүлсэн “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-д 45 төсөл хэрэгжүүлэхэд зориулан 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт зарлагдлаа. Түүнчлэн Люксембург Улстай хамтран Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын шинэ механизмыг бий болгохоор ажиллаж эхэллээ. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Уугуул иргэдийн бүлэг (Indigenous Peoples Caucus) болон Орон нутгийн иргэд, хамтын нийгэмлэгийн бүлэг (Local Communities Caucus) анх удаа албан ёсны уулзалтаа Улаанбаатар хотноо зохион байгуулав.  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад онцлон тэмдэглэснээр, “ Энэхүү хурлын үр дүнг зөвхөн зарласан амлалт, санаачилгаар бус, санхүүжилт бодитой, үр дүнтэй төслүүдэд хүрч, хэрэгжиж чадсан эсэхээр нь үнэлэх учиртай” гэлээ.

12 өдөр үргэлжилсэн COP17 форумыг даргалсан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэлцээр, форумын дүгнэсэн хэвлэлийн хурлын үер хэлэхдээ  “ Ц.Сандаг-Очир сайд бид хоёр арга билиг шиг нэгнээ нөхөж, зохицон ажиллаж, энэ их ачааллын ард гарлаа. Маш хүнд хэлэлцээ, уулзалтууд, ойлголцлуудыг давсан гэдгийг хэлмээр байна. Тодорхой үр дүнгүүд гарсан энэ тухай БОУАӨ-ын сайд Ц.Сандаг-Очир мэдээлнэ” гэсэн юм. Дараагийн COP18 ирэх 2028 онд Египет Улсад зохион байгуулагдана.

 

Ц.МЯГМАРБАЯР 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 162 (7904)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү 2026/08/19
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2026/08/18
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатга… 2026/08/18
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
"Ногоон өртөө" ашиглалтад орлоо 2026/08/17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо 2026/08/17