Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ

Timesmn@gmail.com
2026/08/24

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд холбогдох байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзаж, бүтээн байгуулалтын явц, үлдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон.  Өнөөдрийн байдлаар авто замын барилгын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус авто зам ашиглалтад орсноор Төв аймгийн сум, суурингуудын харилцан уялдаа холбоо сайжирч, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэхээс гадна бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн орон нутгийн худалдаа, үйлчилгээний эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон талын үр өгөөж авчрах дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт болж байна.

Мөн газар тариалан, мал аж ахуйн бүс нутгуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх тээвэр, логистикийн зардлыг бууруулж, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой төсөл болохыг онцоллоо.



Уулзалтын үеэр төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй зарим асуудлыг хөндөн ярилцав. Тухайлбал, зам барилгын ажлын үндсэн түүхий эд, материал тээвэрлэлттэй холбоотойгоор шатахууны хангамжийн тасалдал үүсэх эрсдэл байгаа нь ажлын явцад хүндрэл учруулж байгааг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл танилцууллаа.

Шатахууны үнийн өсөлт нь төслийн өртөг, тээврийн зардалд шууд нөлөөлж, бүтээн байгуулалтын хэвийн үргэлжлэлд тодорхой хэмжээний дарамт үүсгэж байгааг онцолсон юм.


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хөдөө орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг бэхжүүлэхэд авто замын сүлжээ онцгой үүрэгтэйг тэмдэглээд, төслийн хэрэгжилтийг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтад оруулахад төр, хувийн хэвшил болон холбогдох бүх байгууллагын хамтын ажиллагаа, хариуцлагатай оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 14 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01