Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

Timesmn@gmail.com
2026/08/21

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад 8 дугаар сарын 17-ноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний өдрүүдийн явцын талаар дүгнэж санал солилцов.

2026 онд Монгол Улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэж, COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулж байна. Бид энэ боломжийг ашиглан бэлчээр, малчдын асуудалд олон улсын түвшинд бодлогын манлайлал үзүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын хувьд энэ удаагийн хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”, “Нарлаг Монголын малчин” зэрэг хөтөлбөрүүдээ танилцуулж, олон улсаас санхүүжилт татан, бэлчээр, малчдын асуудлыг олон улсын түвшинд дэвшүүлэх зорилготой ажиллаж байна.

Монгол Улс Конвенцын хүрээнд олон улсын тавцанд манлайлж ирсэн газар хөрс сэргээх, бэлчээрийн асуудлаар 170 гаруй улсын төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд чуулж хөрс, бэлчээр, гангийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг таван тивийн 23 улс орнуудад хэрэгжих 60 гаруй төслөөр дамжуулан шийдвэрлэхэд зориулж 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцсоныг Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Ерөнхий сайдад мэдэгдэв.

Ерөнхий сайд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон нарийн бичгийн дарга нарын газрын хамт олны дэмжлэгт талархал илэрхийлээд “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг COP17-ын “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” үзэл санааг үндэсний түвшний жишиг хөтөлбөр болгон Конвенцын нарийн бичгийн дарга нарын газар, олон улсын бусад түншүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр тогтов. 

Мөн COP17 хурлын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг онцлоод, Монгол Улс энэхүү хуралд өндөр ач холбогдол өгч байгаад олон улсын хамтын нийгэмлэг талархаж байна гэв.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 8 цагийн өмнө
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 10 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25