Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Timesmn@gmail.com
2026/08/18

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, хөдөөд гадаагүй уулзалдсан улстөрчид намрын чуулган дөхөхөөр хөдөлгөөнд орно” гэх таамаг элбэг байна. Мэдээж, үүний учир нь эрх баригч МАН-ын дотоод зөрчилтай холбоотой. Үүнд сөрөг хүчин АН бараг оролцоогүй гэхэд болно. АН сөрөг хүчин нэртэй боловч улс төрийн идэвхтэй тоглогч, “үзүүрийн бөх” байхаа нэгэнт больсон. Тиймээс эрх баригч МАН-ынхан дуртай үедээ эвлэрэн тэврэлдэж, эвдрэн зодолдох болсон. Гэхдээ эрх баригчдын иймэрхүү дотоод асуудалд олон нийт гайхаж цочирдоод байхаа нэгэнт больжээ.

Баяр наадмаас хойш ажин түжин, хөдөө орон нутгаар голдуу байсан тэд сүүлийн өдрүүдэд голдуу нийгмийн сүлжээгээр бие бие рүүгээ чулуу шидээд эхэллээ. Намрын улс төр хаяалж байгаагийн дохио нь тэр. Гэхдээ зунжин шуугиж, одоо хүлээж байгаа намрын улс төр нь яг юунаас болж “тэсрэх” вэ. Үйл эхлэхэд шалтаг хэрэгтэй гэдэг. Тэгвэл, МАН-ын дотоод юм шиг атлаа улсыг бүхэлд нь хамрах намрын улс төр тус намын нэгэн бүтцийн асуудлаар эхлэх бололтой. Тодруулбал, сүүлийн үед “Нийслэл Улаанбаатар хотын дараагийн дарга хэн болох вэ” гээд Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва хоёрын зургийг тавьсан “санал асуулга”-ын өнгө аястай тандалт нийгмийн сүлжээнд үзэгдэх болсон. Эх сурвалжууд үүнийг “МАН, тэр дундаа Нийслэлийн МАН хавиар дарга цэргээ солих тухай яригдаагүй байгаа юм. Харин ингэж түншиж эхэлсэн нь намрын улс төрд оч хаяж байгаа л явдал” гэв. Өөрөөр хэлбэл, “Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт байж мэдэхээр байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 153 (7895)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 14 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01