Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ

Timesmn@gmail.com
2026/08/11

НИТХ-аар хэлэлцүүлж, шийдүүлсэн асуудлуудынхаа талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.

Нүүрс-пиролизын үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна

Тэрбээр “НИТХ-ын ээлжит хуралдаанаар бид гурван том асуудлыг хэлэлцүүлж, шийдүүллээ. 2026, 2027 оны нийслэл хотын хөгжил, ирээдүйтэй холбоотой чухал шийдвэрүүдийг НИТХ-д өргөн барьж, шийдүүллээ. Нэгт, нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх зорилгоор Нүүрс-пиролизын үйлдвэрийг барих шийдвэр гаргасан. Жилдээ өндөр зардал гарган гаднын орноос хагас коксон түлш авч байна.  Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулснаар жил 600 мянган тонн хагас коксон шахмал түлшийг эх орныхоо хүрэн нүүрсээр үйлдвэрлэж, хотын агаарын чанарыг сайжруулах зорилготой юм. Үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр нийслэл “Чингис хаан баялгийн сан нэгдэл”, “Эрдэнэс ҮТП”, Багануурын уурхайтай хамтран Нүүрс-пиролизын үйлдвэр барих ажлыг эхлүүлж байна. Олон жил ярьсан энэ ажил нэг жил хагасын дотор үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө

НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болголоо. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл, бүртгэл шаарддаг хүнд суртал бий болоод байгаа талаар иргэдээс олон гомдол ирсэн. Тиймээс журамд өөрчлөлт оруулж, найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалж, төрийн хүнд суртлаас иргэдээ чөлөөлж байна. Үйлчилгээ, бизнес эрхлэх гэж байгаа иргэд License.mn системд үйл ажиллагаагаа шууд бүртгүүлээд эхлэх бүрэн боломжтой болсон. Харин стандартыг мөрдүүлэх, шаардлага тавих механизм явна” гэв.

Эдийн засгийн тусгай бүс дэх 420 бизнест тодорхой хугацаанд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 9 цагийн өмнө
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 10 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25