Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Эсрэг тэсрэг байр суурь

Timesmn@gmail.com
2026/07/06

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн.  Мэдээллээс тоймлон хүргэе. 

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Г.Дамдинням сайдад ашиг сонирхлын асар их зөрчил байна

  -2013 онд намайг Ерөнхий сайд байхад Оюу толгой “Онтрэ”-гийн хайгуулалтын лицензийн ашиглалтын лиценз болгох үйл явц хууль зөрчсөн гэдэг асуудлыг мэдээлж байсан. Тухайн үед энэ лицензийг түдгэлзүүлсэн байсан. Миний харж байгаагаар “Онтрэ”-гийн лиценз одоо байхгүйгээр Монгол Улсын лиценз болсон байх байсан. "Рио-" Тинто"-той манай улс хэлэлцээр хийвэл хийнэ. “Онтрэ”-тэй хэлэлцээр хийгээд байх шаардлага байхгүй. Өөрийнхөө баялгийг өөр хүний нэр дээр бичээд тэрэнтэйгээ хэлэлцээр хийгээд байх хэрэг байхгүй. Ер нь ашигт малтмал ашигласны төлбөрийг багасгана гээд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сайд гүйгээд байгаа нь сонирхлын асар их зөрчил байна. Сонирхлын зөрчилтэй холбоотой нотлох баримтыг хүмүүс надад ирүүлсэн. Удахгүй тэр баримтыг дэлгэнэ. Надад ирүүлсэн материалыг нягталж үзэхэд Г.Дамдинням сайдын Канад улсад магистраар сурч байхад хичээл орж байсан багш нар нь “Онтрэ”-тэй холбоотой байсан. Би өөрийн цахим хаяг дээрээ тус баримтын линкийг хуваалцана. Дэлхийд зэсийн үнэ дөрөв дахин өсөөд байхад манай улс “Онтрэ”-д зориулж АМНАТ-өө буулгаж байгаа гэж хардаж байна. Оюу толгой дээр алдсан алдаагаа “Онтрэ” дээр давтах гээд байна.

 Г.Дамдинням: Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай ахмадууд нас намбаа бодох хэрэгтэй

-Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд 2.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж 1.7 тэрбум ам.долларын өгөөжийг эх орондоо авчирсан. Засгийн газар өдөр, шөнөгүй ажилласан. Хоёр ажлын хэсэг нийлээд 30 их наядын зардлыг бууруулж чадсан. "Рио Тинто”-ийн өмнө Засгийн газар үүрэг амлалт аваагүй. "Онтрэ"-оор бэлэг бариагүй. Тусдаа хөрөнгө оруулалтын гэрээгээр явна.  2009 онд хийсэн маш алдагдалтай гэрээнд суурилж Онтрэ-тэй гэрээ хийхгүй. Онтрэ-тэй хэлэлцээр хийвэл парламентаар оруулна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай ахмадууд увайгүй, хардаж, гүтгэж байна. Нас намбаа бодох хэрэгтэй. Манай Засгийн газар 80-хан хоногийн дотор хэлэлцээр хийж бодит үр дүн гаргасан. Гэтэл АН-ынхан ард иргэдийн толгойг угааж байна. Н.Алтанхуяг хариуцлагатай байх ёстой. Энэ хэлэлцээрээр манай Засгийн газар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. "Рио Тинто" юу гэж мэдэгдэх нь хамаагүй. Энэ баялгийн эзэн Монгол Улс. Монгол Улс баялгаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, хэнтэй хамтрах нь Засгийн газрын эрх. "Рио Тинто"-той хийсэн хэлэлцээрийн нэг гол зүйл нь 2026 оноос ногдол ашиг авах. Одоо хоёр талаасаа санхүүгийн тооцооллыг хийж ногдол ашгаа авна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 127 (7869)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 11 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01