Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Timesmn@gmail.com
2026/07/03

БОУАӨ-ийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

Туc хуралдаанаар салбар яамны газар, хэлтсийн удирдлагууд болон харьяа байгууллагуудын мэдээллийг сонсож, цаг үеийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэл болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв, хур тунадасны хэмжээг урьдчилсан байдлаар танилцуулав.

Сайд Ц.Сандаг-Очир уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн агаарын нөхцөл байдал богино хугацаанд эрчимтэй өөрчлөгдөж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, мэдээллийг иргэд, олон нийтэд цаг алдалгүй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх, салбарын байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тодруулбал, холбогдох байгууллагуудад:

- Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг шуурхай хүргэх;

- Гол, мөрөн, нуурын усны түвшин болон үерийн эрсдэлтэй бүсүүдэд хяналт, ажиглалтыг эрчимжүүлэх;

- Үер, усны эрсдэл өндөртэй бүс нутгийн мэдээллийг орон нутгийн холбогдох байгууллагуудад тухай бүр хүргэж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;

- Тусгай хамгаалалттай газар нутаг, аялал жуулчлалын бүсэд зорчиж буй иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол хүргэх;

- Байгаль орчинд учирч болзошгүй эрсдэл, бохирдлын нөхцөл байдалд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авах;

- Салбарын хэмжээнд хариуцлагатай жижүүр ажиллуулж, нөхцөл байдлын мэдээллийг тогтмол нэгтгэн танилцуулж байх чиглэл өглөө.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Цаг агаарын аюултай үзэгдлийн үед мэдээллийн хурд, байгууллагуудын уялдаа холбоо хамгийн чухал. Эрсдэл бий болсны дараа арга хэмжээ авахаас илүүтэй эрсдэлийг урьдчилан тооцоолж, иргэдэд мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах шаардлагатай.

Салбарын байгууллагууд бэлэн байдлаа хангаж, нөхцөл байдлыг бодитоор үнэлэн, шуурхай ажиллах ёстой” гэдгийг онцоллоо.

Мөн үер, усны эрсдэлтэй бүс нутгийн нөхцөл байдлыг тогтмол хянаж, шаардлагатай мэдээллийг Онцгой байдлын байгууллага болон аймаг, нийслэл, сум, дүүргийн холбогдох байгууллагуудтай шуурхай солилцож ажиллахыг чиглэл болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 1 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02