Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Timesmn@gmail.com
2026/07/02

Монгол Улсын Засгийн газар болон Оюу Толгой төслийг хамтран хэрэгжүүлж буй "Рио Тинто" группийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээр зургаадугаар сарын 30-нд өндөрлөсөн.  Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 З.Мэндсайхан:-Засгийн газрын 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Оюу Толгойн зээлийн хүүгийн болон Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу зээлийн хүүг эргэн харах хугацааны талаар хэлэлцээр хийж дууслаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу долоон жил тутамд нэг удаа хүүгээ эргэж харах боломж нь байдаг.  2025 онд энэ эрх маань үүссэн. Өнгөрсөн аравдугаар сарын 30-наас эхлэн Засгийн газар ажлын хэсэг байгуулж, Рио Тинтотой тасралтгүй өчигдрийг хүртэл хэлэлцээр хийлээ. Сангийн сайдаар томилогдсноос хойш энэ асуудал дээр илүү төвлөрч ажлын хэсэгтэй ажилласан үр дүнгийнхээ талаар танилцуулья.  Оюу Толгойн зээлийг харвал төслийн санхүүжилт буюу 15 банк олон улсын банк санхүүгийн байгууллагаас авсан зээл нь тус зээлийнхээ 19.2 хувийг нь эзэлж байгаа. Энэхүү зээл өнөөдөр есөн хувийн хүүтэй байгаа. Давуу эрхтэй спонсорын зээлийг мөн Рио Тинто групп олгосон байгаа. Энэ нь есөн хувьтай буюу нийт зээлийн гэрээний бүрэлдэхүүний 8.2 хувийг эзэлж байгаа. Урьдчилгаа төлбөрийн гэрээ 8.7 хувьтай байгаа. Бидний хэлэлцээ хийсэн гол зээл нь хувь нийлүүлэгчдийн зээл буюу "Рио Тинто"-гийн оруулсан 6.1 тэрбум ам.долларын зээл юм. Энэ нь Оюутолгой төслийн нийт зээлийн 24 хувь, хүү нь 10.4 байсныг бид 7.9 болголоо. 7.9 хувь гэдэг нь SOFR+4 буюу жишиг хүү+4 хувь гэсэн үг. Цаашдаа жишиг хүү нь олон улсад хэрэглэгддэг, АНУ-ын бодлогын хүүтэй уялдаж тогтдог. Энэ бол хэлбэлзэлтэй хүү. АНУ бодлогын хүүгээ бууруулбал уг зээлийн хүү буурна.  

Түүнчлэн Хөрөнгө оруулагчдын гэрээгээр зээлийн хүүг долоон жилд тутамд хэлэлцэн шинэчилдэг байсныг гурван жил болголоо. Гурван жил тутамд зээлийн хүүг эргэн харж, зах зээлийн жишигт хүргэнэ. Энэ бол том боломж. Эдгээрийг хэрэгжүүлээд ирэхээр зардлын буруулалт нь 2.5 хувиар бууруулаад дөрөв хувь болгосноор 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт гарч байгаа юм. Энэ нь монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж байна. Түүнчлэн өмнө нь Монголын талд ногдох өгөөж 35 хувь байсан бол одоо 40.5 хувийн өгөөж хүртэх боломжтой болсон. Өмнө нь өдөрт 13.6 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлдөг байсан. Харин дээрх хэлцэлийг хийсний үр дүнд өдөрт 10. 2 тэрбум төгрөгийг төлнө. 

Цаашдаа Оюу Толгойн санхүүгийн зээлийн бүтцийг бүрэн шинэчлэх дээр хамтарч ажиллахаар хоёр тал тохирсон. Үүний зэрэгцээ ногдол ашиг 2037 он хүртэл хойшилсон байсныг 2026 оноос Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авна. Харин ногдол ашигт хэдийг авах, ямар үндэслэлүүд байх талаар "Рио Тинто" групптэй хэлэлцээгээ цааш үргэлжлүүлнэ.   Мөн Засгийн газар тус хэлэлцээрийг хийхдээ Оюу Толгой болон Рио Тинто группын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэдгийг хэлье.  Нэг ёсондоо далд ямар нэгэн тохиролцоо байхгүй. Бид Онтрэгийн хэлэлцээрийг эхлүүлнэ. Үүнээсээ өмнө монголын талын өгөөжийг 53 хувь болгох ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээнд нэг л зүйлийг бичсэн байдаг. “53 хувийг өгөөжийг Монгол Улсад оногдох АМНАТ, татвар болон бусад хураамж, ногдол ашгаар өгнө. Тэгэхээр монголын талд ирэх өгөөжийг 53 хувь хүргэх ажлын хэсэг ажиллана. 

Ч.Бямбахажид

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 125 (7867)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 1 цагийн өмнө
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… Өчигдөр
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … 2026/06/24
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… 2026/06/24
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулн… 2026/06/23
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 2026/06/22
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 2026/06/22
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18