Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа

Timesmn@gmail.com
2026/07/01

Парламентын ардчилал өдөр бүр хамгаалагдаж, бэхжиж байх ёстой. Үүнд иргэд, олон нийтийн мэдлэг, мэдээлэлтэй оролцоо чухал үүрэгтэй. Энэ оролцоог хангах, иргэдээ парламент нь сонсдог байхад сэтгүүлчдийн үүрэг асар их... хэмээн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт залуу сэтгүүлчдэд хандаж хэллээ
.

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран, Азийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөр өнөөдөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардав.

Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх уг хөтөлбөрийн хаалтын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт дэлхийн дахины парламентын ардчилалд тулгарч буй сорилтуудын нэг нь хуурамч мэдээлэл, нийгмийн сүлжээний төөрөгдөл, цахим технологийн хөгжилд тулгуурласан боловсруулалтгүй, нягтлаагүй, ёс зүйгүй мэдээллийн урсгал, энэ бүхний төлөөгөөр парламент болон иргэдийн итгэлцэл суларч буй явдал болохыг онцолсон юм.

Өнөөдөр тохиож буй Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан төрийн үйлчилгээний E-Mongolia платформд “Нээлттэй парламент”, “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсүүдийг нээсэн тухай Улсын Их Хурлын дарга мэдээлж, эдгээрээр иргэдэд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, нийтийн өргөдөл санаачлах, дэмжих, гишүүдийн ирц, чуулганы хуралдаандаа хэрхэн оролцож буйг мэдэх, хяналт тавих боломж бүрдэж байгааг танилцууллаа. Тэрбээр, иргэдийн мэдэх эрхийг хангах чиг үүргээ хиймэл оюун ухаан, цахим технологид алдахгүйг хичээж, тэнцвэртэй мэдээлэх, тайлбарлах, баримтанд тулгуурлах, олон талын байр суурийг илэрхийлэх, хэлэлцүүлэг мэтгэлцээнийг өрнүүлэх зэрэг сэтгүүл зүйн мэргэжлийн зарчмаа чанд баримталж ажиллахыг залуу сэтгүүлчдэд захилаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан парламентын ардчилал бол зөвхөн Улсын Их Хуралд хамаарах зүйл биш иргэн бүрд, хэн бүхэнд хамаатай үнэт зүйл гэдгийг дурдаж, энэ үнэт зүйлээ хамгаалахад бид бүгдээрээ идэвхтэй оролцох учиртай гэлээ. Хөтөлбөрийг хамтарч, дэмжиж явуулсан байгууллагууд, багш нар, зочин илтгэгчдэд тэрбээр талархал дэвшүүлээд, парламентын боловсролоо дээшлүүлж хөтөлбөрт оролцсон залуу сэтгүүлчид, оюутнуудыг цаашид дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

“Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрт ажиллаж, суралцаж байгаа 18-35 насны сэтгүүл зүй, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болсон 25 оролцогч оролцож, Улсын Их Хурлын ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрх хэрхэн хангагдаж байгаа болон парламентын төлөөлөх, хянан шалгах чиг үүрэг хэрхэн хэрэгжиж байгаа, үүнд парламентын сэтгүүлчдийн үүрэг оролцоо ямар болох зэрэг олон талын сэдвээр богино хэмжээний видео контент бүтээснээ энэ үеэр үзүүлж, танилцуулав. Тэднийг төлөөлөн МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутан Б.Оюун-Эрдэнэ, Монфемнет Үндэсний сүлжээ ТББ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Нямсүрэн, СУИС-ийн Кино, театр, медиа урлагийн сургуулийн оюутан Э.Наранханд нар хөтөлбөрийн агуулга, үр нөлөөг сайшаан, талархал илэрхийлээ.

Сэтгүүлч залуучуудын мэргэшүүлэх энэ хөтөлбөр хоёр дахь удаагаа хэрэгжиж буй юм. Эхний хөтөлбөрийг “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр 2023 онд явуулсан юм. Тус хөтөлбөр оролцож төгссөн парламентын залуу сэтгүүлчидтэй Төрийн ордонд тааралдаж, ажил хэргийн харилцаатай байдгаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан сонирхуулаад, “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрт хамрагдсанаар залуу сэтгүүлчид парламентын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй болж байгаа гэдгийг хэлж, амжилт хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 11 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01