Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Timesmn@gmail.com
2026/05/26

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн.  МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулсан юм. Улмаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд 76 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдааны үеэр заалнаас өөр нэр дэвшигч гараагүй тул Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ.  Түүнийг энэ сарын 26-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанд танилцуулж, олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд батламжилснаар дараагийн Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай байна. 

Хуулийн гол заалтууд нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл.

26.1 дэх хэсэг.  Аймаг, нийслэлийн Засаг даргад тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) хуралдаж, Олонхын санал авсан хүнийг хотын даргад нэр дэвшүүлдэг. 

26.2 дахь хэсэг Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилно. Энэ нь НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг  Монгол Улсын Ерөнхий сайд батламжилж томилно гэсэн үг.

26.3 дахь хэсэг Хэрэв нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд зөвшөөрөхгүй бол тухайн ИТХ дахин нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд татгалзах эрхтэй.  Харин эцсийн сонголтыг дахин НИТХ хийх зохицуулалттай.

Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг тухайн шатны Хурлаас нэр дэвшүүлж, дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд томилно” гэсэн суурь зарчим бий. Тиймээс Хотын даргын томилгоо нь зөвхөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хязгаарлагддаггүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Тэгвэл нийслэлийн Засаг даргад дэмжигдээд буй  Б.Пүрэвдагва гэж хэн бэ?

Б.Пүрэвдагва нь одоо СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд МАН-д 2008 онд элссэн байна. 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль, 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил, 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр хамгаалжээ. 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч, 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт, 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч, 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 

Ийнхүү маргааш НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулах бөгөөд олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Хотын даргын томилгоо албажна.

Эргэн сануулахад, нөөцийн махны нийлүүлэлттэй холбоотой асуудлын улмаас Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 16-нд Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс хойш хотын шинэ даргыг томилогдох хүртэл Нийслэлийн Засаг даргын орлогчийн хувиар Б.Мөнхбат Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа билээ.

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 100 (7842)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25