Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно

Timesmn@gmail.com
2026/05/18

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экологийн аюулгүй байдлыг хангах, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор төвлөрсөн хогийн цэгүүдийг ойжуулна.

Ойжуулах төслийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамт мод тарилаа.

Тэрбээр, мод тарьж, ургуулах нь цөлжилт, шар шороон шуурга, газрын доройтлоос сэргийлэх хамгийн сайн арга гэж үздэгээ хэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа дотоод, гадаадын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдэд талархал илэрхийллээ.

Цагаан давааны 15 га талбайд 312 мянган ширхэг хайлаас модны суулгац тарьж ургуулан, хогийн тоосжилтыг барих, агаар дахь хорт бодисыг шүүх ургамлан хашлага бий болгоно.

Ойн мэргэжлийн “Хамтын төгөл” ХХК нэг жил, цаашид Нийслэлийн Хот тохижилтын газар гурван жил арчилгаа, хамгаалалтыг бүрэн хариуцаж байна.

Энэ бол төвлөрсөн хогийн цэгүүдийг ногоон бүс болгох цогц ажлын эхлэл юм.

Энэ хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны 50 га талбайд нийт 870 гаруй мянган навчит мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны гэсэн төвлөрсөн гурван хогийн цэг байдаг.  Энд өдөрт дунджаар 3,000 орчим тн хог хаягдал ирдэг бөгөөд хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна.

Цагаан давааны 92 га талбай бүхий хогийн цэгт хотын зүүн болон төвийн бүсийн айл өрх, аж  ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг. Үүний 23 га талбай нь хог хаягдал хүлээн авах зориулалттай.

2020-2022 онд 10 га талбайг нөхөн сэргээж, хогийн цэгээс тусгаарлах гурван метр өндөртэй, 360 метр урт төмөр торон хашаа барьжээ.

Нарангийн энгэрийн хогийн цэгийг Японы буцалтгүй тусламжаар олон улсын стандартын дагуу тохижуулсан. Энд хог булшлах талбайн хөрсөнд бохирдол нэвчихээс хамгаалах тусгаарлагч давхарга байгуулж, хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүсэх бохир шингэнийг зайлуулах хэвтээ хоолойн систем суурилуулсан байна.

2020-2022 онд энэ хогийн цэгийн 20 га талбайг нөхөн сэргээсэн. Мөн 2020–2025 онд “Улаанбаатар шинэчлэл” ХХК нийслэлийн хөрөнгөөр 15 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил 50 сая, ирэх жилээс 100 саяаас дээш мод тарьж, ургуулна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, арчилж, хамгаалж байна.

2030 он гэхэд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 608 сая, аймаг, нийслэл 680 гаруй сая мод тарьж, ургуулан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд голлох хувь нэмэр оруулах амлалт авсан.

Энэ дагуу үе шаттай төлөвлөгөө гарган бэлтгэлээ хангаж, ирэх жилүүдээс тарилтаа эрс эрчимжүүлнэ.

Үндэсний хөдөлгөөн өрнөсөн 2021 онд 8 сая байсан тарьц, суулгацын нөөц  одоо 164 саяд хүрч, Мод үржүүлгийн газар, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, нөхөрлөлийн тоо хэдэн зуугаар нэмэгдээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 12 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01