Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй

Timesmn@gmail.com
2026/04/13

АНУ болон Иран Пакистаны нийслэл Исламабад хотод болсон өндөр түвшний хэлэлцээний дараа энхийн хэлэлцээр байгуулахад хүрч чадсангүй. Хоёр тал нийт 21 цаг үргэлжилсэн хэлэлцээ хийсэн боловч гол зөрүүтэй асуудлууд дээр тохиролцоонд хүрээгүй байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч JD Vance хэлэхдээ, “бид тохиролцоонд хүрч чадсангүй, энэ нь Ираны хувьд илүү муу мэдээ” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Иран АНУ-ын тавьсан нөхцлийг хүлээн зөвшөөрөөгүй гэж онцолж, Вашингтоны зүгээс Тегераныг цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй гэсэн “үндсэн амлалт” өгөхийг шаардсан гэж мэдэгдэв.

АНУ-ын төлөөлөгчид хэлэлцээний үеэр “эцсийн бөгөөд хамгийн сайн санал”-аа танилцуулсан боловч Ираны тал уг саналыг хүлээн аваагүй байна.

Харин Ираны албаныхан энэ удаагийн уулзалтаар заавал тохиролцоонд хүрнэ гэж хүлээгээгүй бөгөөд тодорхой асуудлуудад тодорхой ахиц гарсан гэж мэдэгджээ.

Энэ удаагийн хэлэлцээ нь 1979 оны хувьсгалаас хойшхи хамгийн өндөр түвшний шууд уулзалтын нэг бөгөөд хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтойд тооцогдож байна.

Хэлэлцээ нь 2026 онд эхэлсэн бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөний дараах эмзэг гал зогсоох хэлэлцээрийг тогтвортой болгох, мөн урт хугацааны энхийн шийдэлд хүрэх зорилготой байсан.

Пакистан улс уг уулзалтыг зохион байгуулж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд бүс нутгийн тогтвортой байдлыг хангах дипломат оролдлогын нэг хэсэг болсон байна.

Гэсэн ч талуудын байр суурь гол асуудлууд дээр хол зөрүүтэй хэвээр байгаа бөгөөд ялангуяа Ираны ураны баяжуулалт, хориг арга хэмжээ, бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд тохиролцоо хийгдээгүй байна.

Хэлэлцээ амжилтгүй өндөрлөсөн нь богино хугацаанд байгуулсан гал зогсоох хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй талаар шинжээчид анхааруулж байна.

Хоёр тал хэлэлцээг үргэлжлүүлэх боломжийг бүрэн хаагаагүй бөгөөд дипломат сувгууд нээлттэй хэвээр байгаа ч дараагийн уулзалтын тов тодорхойгүй байна.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 69 (7811)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 14 цагийн өмнө
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 17 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06