Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно

Timesmn@gmail.com
2026/04/10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Багануур дүүргийн иргэд, “Багануур” ХК-ийн хамт олонтой уулзсаны дараа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд нэгдсэн “Есөншанд” ХХК-д очлоо.  

Тус компани 1993 оноос хойш талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэж дүүрэг,   зэргэлдээ зургаан сум, 5 цэцэрлэг, сургуулийн хэрэгцээг хангаж байна.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл авч хүчин чадлаа нэмэн, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг 5-аас 11 болгожээ.

Тухайлбал 2023 онд үйлдвэрлэлийн хэмжээ 107 тн байсан бол өдгөө 180 тн болж 68 хувиар өссөн, одоогоор дүүргийнхээ зах зээлийн 20-25 хувийг хангаж байгаа тухай  Ерөнхий захирал Б.Нямбаатар танилцууллаа.

Орон нутагтаа хүнс үйлдвэрлэн ажлын байр бий болгож, татвараа төлж байгаа компанийн удирдлага, хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

“Есөншанд” ХХК ирэх онд үйлдвэрийн шинэ байраа ашиглалтад оруулах, бүрэн автомат тоног төхөөрөмж суурилуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, шинээр ажлын байр бий болгох, дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангах зорилт тавьжээ.

2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд улсын хэмжээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан. Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэний зэрэгцээ 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй 2026/10/01
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ 2026/10/01
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭ… 2026/09/30
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/30
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа 2026/09/29