Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ

Timesmn@gmail.com
2026/03/25


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал-ын хүрээнд Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Тэрбээр ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр ханган, олон ажлын байр бий болгож, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Мөнхийн чанар” ХХК 2010 оноос гурилан бүтээгдэхүүн, хоол, хүнс, аялал жуулчлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Компани 80 гаруй хүнийг ажлын байраар хангасан бөгөөд 90 хувь нь эмэгтэйчүүд юм. Аймагтаа анхны түргэн хоол, бейкери, кофе шоп ажиллуулж эхэлсэн.  

Анх 10 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол өдгөө талх, нарийн боов, бялуу зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж, зэргэлдээ аймаг, сумдад нийлүүлж байгаа тухай компанийн захирал Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.  

Компани 2023 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрийн шинэ байраа барьж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна.

Ингэснээр хүчин чадал нь 3-5 дахин нэмэгдэн, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргаж, 15 хүнийг ажлын байраар хангажээ.

Үүний зэрэгцээ “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд  бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

“Мөнхийн чанар” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө сайн үйлсийн аянд оролцон, сүүлийн гурван жилд 70 гаруй сая төгрөгийн хандив, тусламж үзүүлсэн байна. Мөн өсвөр үеийнхний дунд спортын уралдаан, тэмцээн тогтмол зохиодог уламжлалтай болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь 84 жилийн түүхтэй “Увс Хүнс” ХК-д очлоо.  

1942 онд БНМАУ-ын Засгийн газар хүн амыг хүнсээр хангах зорилгоор аймгийн төвүүдэд “Идэш тэжээлийн комбинат” байгуулах шийдвэр гаргасан нь өнөөгийн “Увс хүнс” ХК-ийн суурь болсон юм.

80 гаруй хүнтэй тус компани өдгөө чацаргана, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэдэг.   

Тус компани 2023 онд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авч тоног төхөөрөмжөө шинэчлэн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулжээ.

Жил ирэх тусам улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд л 1,2 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна.

“Увс хүнс” ХК манай улсын нийт зэрлэг чацарганы 70, таримал чацарганы 50 гаруй хувь нь ургадаг Увс аймгийн чацарганыг Европын Холбооны Улсад оюуны өмчөөр бүртгүүлж, улсдаа анх удаа Газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгожээ.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд хүчин чадлаа нэмж, тоног төхөөрөмжөө сайжруулах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад маш том дэмжлэг болж байгааг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэллээ.

Энэ хөдөлгөөнийг цаашид дор хаяж 10-15 жил тууштай хэрэгжүүлж,  хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор түлхүү дэмжвэл үндэсний үйлдвэрлэл улам хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… Өчигдөр
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… Өчигдөр
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … 2026/06/24
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… 2026/06/24
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23