Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Timesmn@gmail.com
2026/03/20

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Мягмар гарагт тус улсын Гадаад хэргийн сайд Пабло Кирно энэ талаар мэдэгдэж баталгаажуулсан байна. ДЭМБ нь дэлхийн эрүүл мэндийн чиг хандлагыг хянах, халдварт өвчнийг тандалт хийх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг дэмжих, эмнэлгийн ажилтнуудыг сургах зэрэг үүрэгтэй байгууллага юм. Уг шийдвэрийг анх өнгөрсөн оны хоёрдугаар сард зарласан бөгөөд нэг сарын дараа Ерөнхийлөгч Хавьер Милейгийн засгийн газар ДЭМБ-д албан ёсны мэдэгдэл хүргүүлснийг Кирно тайлбарлажээ.

Милей Аргентиныг ДЭМБ-аас гаргах болсон нь түүний улс төрийн холбоотон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй шууд холбоотой. АНУ-ын ерөнхийлөгч Трамп хэдхэн сарын өмнө ДЭМБ-аас гарна гэдгээ зарлаж үүнийгээ баталгаажуулснаас нэг сарын дараа Милей дээрх үйлдлийг хийжээ.

Хоёр удирдагч хоёулаа эрүүл мэнд, анагаах ухааны салбарт “прогрессив бодлого” хэрэгжүүлж байна хэмээн буруутган, олон улсын байгууллагуудыг шүүмжилсээр ирсэн юм.

Либертари үзэл баримтлалтай Ерөнхийлөгч Милей COVID-19 цар тахлын үеийн зөвлөмжүүдийг шүүмжилж, амны хаалт зүүх, зай барих, вакцинжуулалт зэрэг халдварын тархалтыг бууруулах арга хэмжээнүүдийг эсэргүүцэж байв.

“Өнөөдөр Аргентины Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах шийдвэр хэрэгжиж эхэлж байна. Энэ нь манай улс албан ёсны мэдэгдэл хүргүүлснээс хойш нэг жил өнгөрснийг тэмдэглэж байна” хэмээн Кирно мягмар гарагт олон нийтийн сүлжээнд бичжээ.

“Аргентин улс цаашид эрүүл мэндийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг хоёр талын хэлэлцээр болон бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн дэмжихийн зэрэгцээ, өөрийн ард иргэдийн эрүүл мэндийн асуудлыг бие даан хариуцах болно” гэж онцолсон байна.

Мөн Ерөнхийлөгч Милей олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ ДЭМБ-ыг “хортой байгууллага” хэмээн тодорхойлж, COVID-19-ийн үеийн арга хэмжээнүүдийг “түүхэн дэх хамгийн том нийгмийн хяналтын туршилт” байсан гэж шүүмжилжээ.

АНУ-ыг ДЭМБ-аас гарах шийдвэрээ албан ёсоор хэрэгжүүлэхэд ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус харамсч байгаагаа илэрхийлж энэхүү шийдвэр нь АНУ төдийгүй дэлхий дахины аюулгүй байдлыг сулруулж байна” гэж онцолж байв.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 52 (7794)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 20 цагийн өмнө
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 22 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02