Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

Timesmn@gmail.com
2026/03/13

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал аль дээрээс л яригдаж байгаа.  Боловсролын сайд П.Наранбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар,  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд гээд хариуцлага хүлээх сайд нар бий.  Тэгвэл удахгүй энэ өөрчлөлтийг танилцуулах бололтой.  Улс төр хөшигний ард хамтарсан Засгийн газар хэвээр байна.  Гэхдээ Боловсролын сайд П.Наранбаярын албан тушаалыг МАН өөрөө авч, ХҮН намд эрчим хүчний яамыг өгөх яриа гарч эхлээд байна.  ХҮН намын квотоор ажиллаж буй Боловсролын сайд П.Наранбаярын хувьд уг нь мэргэжлийн хүн.  Гэхдээ өнгөрсөн хугацаанд сулхан ажилласан нь үнэн.  Энэ хэрээрээ Засгийн газар дээр  хамгийн их галыг дууддаг гэхэд болно. П.Наранбаяр Боловсролын сайдаар томилогдсон цагаасаа боловсролын реформ, сургалтын чанар, багшийн асуудал, сургуулийн хүртээмж зэрэг олон асуудлыг хөндөж ирсэн. Гэвч бодит байдал дээр боловсролын салбарт шинэчлэлт өөрчлөлт гараагүй, үйл ажиллагаа нь тогтворжиж чадаагүй байна.   Мөн түүнийг огцруулах акц байсгээд л идэвхижиж ирсэн.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл нарын гишүүд  П.Наранбаярыг огцруулахыг шаардсан албан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байлаа.  Мөн АН-ын гишүүн Г.Ганбаатар, Ц.Мөнхтуяа нарын гишүүд мөн л Ерөнхий сайдаас Боловсролын сайдыг огцруулахыг шаардаж албан бичиг хүргүүлж байсан удаатай.  Тиймээс энэ удаа Б.Наранбаярыг явуулж, өөр хэн нэгэн ирэхээр яригдаж байгаа бололтой.  Нөгөө талд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн албан тушаалаа өгнө гэдгээ мэдэгдчихсэн.  Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд эрчим хүчний салбарт байгаа асуудлыг цэгцлэх  30 хоногийн хугацаа өгсөн ч цэгцэлсэн ч юмгүй дуусгачихсан. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч байна.  Энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцэл. Цэгцлүүлж байж чөлөөлнө.  Хотын дарга Х.Нямбаатартайгаа хамтраад тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг хурдан шийд” гэсэн.  Эрчим хүчний сайдын хувьд нэг сарын хугацаа гэдэг бараг л чөлөөлөгдсөнтэй адил, уншигдаж байсан.    Тэгэхээр Б.Чойжилсүрэн бараг л явах бэлтгэлээ хийж, өөрийнхөө хаяа хатавчны ажлуудаа цэгцэлж эхэлсэн байх.   Харин түүний ажлыг ХҮН намынханд шилжүүлэхээр болсон уу. ХҮН намын дарга,  Шадар сайд Т.Доржхандын хувьд уг нь эрчим хүчний реформ хийнэ гэж ярьдаг хүн. Гэвч өнгөрсөн жилүүдэд тэр сайдын албан тушаалтайгаа, харин эрчим хүчний салбар бахь байдгаараа явж ирсэн.   Харин ч  бүүр дордож, Улаанбаатар маань лаан баатар болж хувирсан.  Гэвч Шадар сайд саяхныг хүртэл эрчим хүчний реформ хийх амбийцтай байгаагаа илэрхийлнэ лээ. Мөн ХҮН нам дотор эрчим хүчний салбарыг сайн мэддэг, зангидаад авч явах сайд хийчих боловсон хүчин байгаа гэж харсан уу. Ямартай ч Б.Наранбаяр сайдын суудлаа өгч, ХҮН нам эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 47 (7789)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 13 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 14 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01