Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

Timesmn@gmail.com
2026/02/23

Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага сар шинийн босгон дээр шинэ судалгааны дүнг танилцууллаа. Энэ нь ойрын үед улс төрийн гол зүг чиг, баримжаа болоод байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуультай холбоотой байв. Тодруулбал, МЭК судалгааны байгууллага “Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж болох улстөрчдийн дэмжлэг” агуулгын хүрээнд санал авчээ. Уг судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн сонгуулийн насны 1004 иргэнийг хамруулж, 2026 оны хоёрдугаар сарын 9-15-нд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар саналыг цуглуулсан байна. Хэдийгээр, өдгөө УИХ-д таван нам суудалтай ч олонх болоод сөрөг хүчнийг бүрдүүлдэг хоёр намыг онцолжээ.  Эрх баригч МАН-аас зургаан “нэр дэвшигч”-д өгсөн иргэдийг саналыг танилцуулжээ. Тэднээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг судалгаанд оролцсон иргэдийн дөрвөн хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 26 хувь нь “...Дэмжинэ”, 29 хувь нь “...Дэмжихгүй”, 15 хувь нь “...Огт дэмжихгүй”, 26 хувь нь “...Одоогоор шийдээгүй” хэмээн хариулжээ. Араас нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг нэг хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 15 хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй байна”, 24 хувь нь “...Огт дэмжихгүй”, 30 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Дараа нь ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг 14 хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй”, 10 хувь нь “...Огт дэмжихгүй”, 46 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн байна. Тэдний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг 11 хувь нь “...Дэмжинэ”, 20 хувь нь “...Дэмжихгүй”, 32 хувь нь “...Огт дэмжихгүй”, 37 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Мөн Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаярт 11 хувь нь “...Дэмжинэ”, 27 хувь нь “...Дэмжихгүй”, 21 хувь нь “...Огт дэмжихгүй”, 43 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” хэмээх саналыг өгчээ. Түүнчлэн Сангийн сайд Г.Жавхланг есөн хувь нь “...Дэмжинэ”, 27 хувь нь “...Дэмжихгүй”, 21 хувь нь “...Огт дэмжихгүй”, 43 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл хамгийн өндөр санал авах магадлалтай улстөрчөөр судалгаанд хамрагдсан иргэд Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэрлэсэн байна.

Тэгвэл, судалгаанд оролцогчид АН-аас найман улстөрчийг онцолжээ. Тэднээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хамгийн олон саналыг өгсөн байна. Түүнийг хоёр хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 22 хувь нь “...Дэмжинэ”, 25 хувь нь “...Дэмжихгүй”, 22 хувь нь “...Огт дэмжихгүй”, 29 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Н.Алтанхуягийн ард УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж орсон байна. Б.Пүрэвдоржийг нэг хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 16 хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй”, 27 хувь нь “...Огт дэмжихгүй”, 26 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн байна. Гуравт, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг 15 хувь нь “...Дэмжинэ”, 29 хувь нь “...Дэмжихгүй”, 23 хувь нь “...Огт дэмжихгүй”, 33 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Дөрөвт, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрт 13 хувь нь “...Дэмжинэ”, 29 хувь нь “...Дэмжихгүй”, 26 хувь нь “...Огт дэмжихгүй”, 32 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн саналыг өгчээ. Тавд, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг 12 хувь нь “...Дэмжинэ”, 34 хувь нь “...Дэмжихгүй”, 34 хувь нь “...Огт дэмжихгүй”, 20 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Зургаад, Сангийн сайд асан С.Баярцогтыг 12 хувь нь “...Дэмжинэ”, 34 хувь нь “...Дэмжихгүй”, 34 хувь нь “...Огт дэмжихгүй”, 20 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн байна. Долоод, УИХ-ын гишүүн С.Одонтуяад есөн хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй”, 27 хувь нь “...Огт дэмжихгүй”, 34 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн саналыг өгчээ. Наймд, УИХ-ын гишүүүн Ж.Баярмааг найман хувь нь “...Дэмжинэ”, 43 хувь нь “...Дэмжихгүй”, 20 хувь нь “...Огт дэмжихгүй”, 29 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ.

Эндээс үзвэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүхий рейтингтэй улстөрчөөр МАН-ын Г.Занданшатар, АН-ын Н.Алтанхуяг тодорчээ. Хэрэв ойрын үед сонгууль болох юм бол тэд “тулахаар” байна.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 33 (7775)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 13 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 14 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01