Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Timesmn@gmail.com
2026/02/06

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардал 2020 онд 1.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 3.8 их наяд төгрөг болжээ. Хөрөнгө оруулалтын төслүүд холбогдох хуульд заасан төлөвлөлтийн шаардлагыг хангахгүй байх, хэрэгжилт удаашрах, улмаар төсөвт өртөг нэмэгдэх зэрэг асуудал гарч байгааг төрийн аудитын дүгнэлт болон иргэний нийгмийн зүгээс хийсэн ажиглалт, судалгаанаас харж болно. Төсвийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт оновчтой бус, үүнээс улбаалан хэрэгжилтийн явцад  төслүүдийн өртөг зардал өсөн нэмэгдэж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр нөлөөг бууруулахад хүргэсээр байна. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт сүүлийн жилүүдэд ямар түвшинд байгааг Нээлттэй нийгэм форум, судалгааны компаниудтай хамтран хийсэн байна.

Судалгааны үр дүнгийн талаар  “Улсын төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах асуудал” хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форумаас зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр  “Зэт Файнаншил энд Инвестмент Консалтинг” ХХК-ийн судалгааны баг “2020-2024 онд эхэлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын судалгаа”, судлаач Д.Баярмаа “Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ”-ний дүнг тус тус танилцуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг оновчтой болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Монгол Улсын  төсвийн санхүүжилтээр 2020-2024 онд эхэлсэн хөрөнгө оруулалтын судалгааг хийж, манай улс төсвийн хөрөнгө оруулалт хийхэд ашиглаж буй аргачлалыг олон улсын аргачлалтай харьцуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төлөвлөлт болон хэрэгжилтийн уялдааг сайжруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулсан байна. Тухайлбал, Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтад 2020-2024 онд нийт 10.4 их наяд төгрөг зарцуулсныг тогтоосон байна.

Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газар, Шадар сайдын Ажлын алба, Авлигатай тэмцэх газар, Монголын барилгачдын нэгдсэн холбоо болон иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт нь Засгийн газрын зүгээс дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зэрэг замаар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын чухал хэрэгсэл юм. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг зөвхөн тоон гүйцэтгэлээр бус, эдийн засаг, нийгмийн бодит нөлөөллөөр хэмжих шаардлага улам бүр нэмэгдэж байгааг судалгааны байгууллага онцолж байна. Хөрөнгө оруулалтын бодит үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд төсөл сонголт, төлөвлөлтийн ил тод байдал, гүйцэтгэлийн хяналт, бодлогын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай зэрэг олон асуудлыг судалгааны багийн зүгээс зөвлөж байна.

Судлаач Д.Баярмаагийн хийсэн харьцуулсан дүн шинжилгээгээр 2026 оны төсвийн төсөлд тусаагүй байсан хөрөнгө оруулалтын 155 шинэ төслийг УИХ-аас 2026 оны төсөвт нэмж баталсан байна. Зам, тээврийн сайд, Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад хамгийн олон төслийг УИХ-аас нэмжээ.

Цаашид Улсын төсвийн төсөлд УИХ-аас нэмсэн төслүүдэд үнэлгээ хийх журам бий болгох асуудлыг УИХ-ын Дэгийн тухай хуульд тусгах. Мөн Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд Эдийн засаг, хөгжлийн яамны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ.

Түүнчлэн тухайн жилийн Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт дахь Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийг шаардагдах зардалтай нь хамт тусгадаг байх хэрэгтэй гэсэн юм. Мөн Төсвийн хөрөнгө оруулалтаар олон тооны цахим аппликэйшн хөгжүүлж, санхүүжилт олгосон боловч зарим аппликэйшн огт ашиглагдахгүй байгаад хяналт хэрэгжүүлж, зохих арга хэмжээг авах ёстойг ч дурдаж байна.

Төсвийн зарлагын зөрчил гаргасан боловч ажлаас гарсан албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалт бий болгох шаардлага байгаа ч хэлж байсан юм. Мөн Чөлөөт бүс байгуулах ажил удааширч байгааг онцолж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 25 (7767)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 7 цагийн өмнө
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 10 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү 2026/08/19
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2026/08/18
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатга… 2026/08/18
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
"Ногоон өртөө" ашиглалтад орлоо 2026/08/17