Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Nature Summit 2025: Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны боломжийг өргөтгөв​

Timesmn@gmail.com
2025/12/08

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх "Nature Summit 2025" арга хэмжээний нээлтийн индэрт Монгол Улсыг төлөөлөн үг хэлэв. Нээлтийн илтгэгчдийн эгнээнд Конвенцын Дэд гүйцэтгэх дарга хатагтай Андреа Меза, Панама Улсын Байгаль орчны яамны төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон сайн үйлсийн түншүүд хамт оролцлоо.
"Nature Summit 2025" нь улс орнууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд болон олон улсын түншүүдийг нэгтгэн, байгаль, газар, ус, уур амьсгалын асуудлаар хамтын шийдэл, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцдэг дэлхийн хэмжээний чуулган юм. Монгол Улсын хувьд уг арга хэмжээнд оролцох нь 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг олон улсын шаардлага, хөрөнгө оруулалтын чиг хандлагатай уялдуулах, түншүүдтэй холбогдох чухал боломжийг бүрдүүлж байна. Нээлтийн үеэр Д.Батмөнх Монгол Улсын цаашдын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалт шаардлагатай гурван гол чиглэлийг танилцуулав. Үүнд:
Бэлчээрийн экосистем болон тогтвортой мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ,
Усны нөөцийн тогтвортой менежмент ба газар-усны нэгдсэн уялдаа,
Байгальд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц.

No photo description available. 
Тэрээр эдгээр чиглэлүүдийг олон улсын түншүүдтэй хамтран хөрөнгө оруулалт татах боломжтой, бодит төсөл хэлбэрээр хөгжүүлэх зорилготой байгааг онцолж, COP17 нь хамтын шийдэл, хөрөнгө оруулалт болон бодит үр дүнг бий болгох талбар болно гэдгийг тэмдэглэв. Монгол Улс "Nature Summit 2025" арга хэмжээнд оролцсоноор санаачилга, бодлогоо олон улсад таниулах, донор байгууллагууд болон хувийн хэвшлийн түншлэлээ бэхжүүлэх, COP17-ын бэлтгэлд шаардлагатай санхүүжилт, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхмыг хийж байна. COP17 нь зөвхөн олон улсын хамтын нийгэмлэгт төдийгүй Монгол Улсад эдийн засаг, байгаль орчны менежмент, бүс нутгийн манлайлалтаараа өгөөжтэй, урт хугацааны үр дүн авчрах хурал болохыг онцлон тэмдэглэлээ.
COP17 Зохион байгуулах Үндэсний хороо



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй 2026/10/01
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ 2026/10/01
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭ… 2026/09/30
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/30
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа 2026/09/29