Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл Нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцлаа

Timesmn@gmail.com
2025/09/02

Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлтэй танилцаж, санал солилцлоо. Зочдод компанийн үйл ажиллагааг танилцуулж, байгаль орчны чиглэлээр болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын талаар мэдээлэл өгч цаашид хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий нүүрс баяжуулах үйлдвэр нь хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашигладаг технологитой, үйлдвэрийн барилга байгууламжууд бүгд битүүмжлэлтэй, нүүрсний тортгийг гадагш гаргахгүй, байгаль орчинд ээлтэй баригдсанаараа давуу талтай гэдгийг онцлон танилцуулав.

Нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүд ашиглалтад орж урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 онд Өмнөговь аймагт 747.8 тэрбум, Цогтцэций суманд 17.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласан бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутгийн хөгжлийн санд жил бүр 3 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг юм. Түүнчлэн компанийн нийт ажиллагсдын 25 хувь нь Өмнөговь аймгийн харьяалалтай иргэд байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 20 цагийн өмнө
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 22 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02