Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нүүрсний үнийн өсөлт бууралттай уялдуулж индексжүүлсэн байдлаар үнэ тогтоох журам танилцууллаа

Timesmn@gmail.com
2025/03/27

Монголын хөрөнгийн бирж ХК Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх, хууль эрхзүйн өөрчлөлт, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны цаашдын чиг хандлагын талаар оролцогч талуудад танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Тус арга хэмжээг Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан нээж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотой төрийн бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулсан бол Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журамд орсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.  

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцогч талыг төлөөлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог, Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Хишигбаатар нар оролцож компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өглөө.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн хүрээнд 2023 оны 02 сарын 09-ний өдрөөс нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан худалдаалж ирсэн.

2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн 92%-ийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлээд байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 21 цагийн өмнө
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 23 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02