Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлдэг зарим чиг үүргийг хорооны Засаг даргад шилжүүлнэ

Timesmn@gmail.com
2025/08/25

Нийслэлийн Засаг даргын дүүрэг, хороодын Засаг дарга нартай хийж буй гурав дахь уулзалт эхэллээ. Өмнө нь дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болон зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд уг хэлэлцүүлэг болж, үүрэг даалгаврын хэрэгжилт болон хороодод хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг танилцуулсан юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газраас нийслэлийг хэрхэн дэмжих, бодлогын түвшинд хэрхэн уялдаж ажиллах талаар чиглэл өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол төрийг анхан шатанд төлөөлж, төр иргэнийг холбогч гүүр болж буй хороо, дүүргийн Засаг дарга нарт талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өмнөх хэлэлцүүлгээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг дүгнэж, хороодод хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Бид анх гурван сарын өмнө хотод тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хийх ажлаа эрэмбэлэхээр уулзсан. Өнөөдөр нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх чиглэлд ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн, орц, гарц чөлөөлөх ажил үр дүнтэй болсон. Явган хүний зам шинэчлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Цаашид гэр хороолол, орон сууцны хотхон, хорооллуудад нийтийн авто зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх ажлуудыг эхлүүлнэ. Ирэх жилүүдэд дүүргийн Засаг дарга нарын зарим чиг үүрэг тэр дундаа хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг хорооны Засаг дарга нарт шилжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны Засаг дарга, удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна.

                  НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 15 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01