Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярив

Timesmn@gmail.com
2025/08/19

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2025 оны наймдугаар сарын 18-ны өдөр утсаар ярилаа.

Ярианы эхэнд ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин гүйцэтгэх засгийн эрхэм хариуцлагатай албан үүрэгт томилогдсонд нь Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэж, хоёр улсын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын түлш, шатахуун болон цахилгаан эрчим хүчний хэрэглээний тасралтгүй өсөн нэмэгдэж буй энэ цаг үед ОХУ-ын Засгийн газраас энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогтоосон автобензинийн экспортын хоригт Монгол Улсыг хамруулаагүйд ОХУ-ын Засгийн газарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ баруун бүсийн Цагааннуур, Боршоо боомтоор импортолж буй автобензинийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарахыг хүслээ. 

ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хоёр улсын түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр өөрийн зүгээс анхааран ажиллахаа мэдэгдэж, холбогдох байгууллагуудыг Монголын талтай хамтран ажиллах чиглэл өгөхөө илэрхийллээ. 

Улмаар Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, шийдвэрлэх чиглэлээр шуурхай хамтран ажиллахад санал нэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 15 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 16 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01