Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Timesmn@gmail.com
2025/07/12


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  • 40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, Баянхонгор аймгийн үндэсний сурын холбооны харваач Баярдаваагийн Баянмөнхөд “Улсын гарамгай харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Хайдавын Хүрэлтуяад “Улсын мэргэн” цол.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  • 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, “Цэц чандмань” харваачдын холбооны харваач Баянмөнхийн Сугармаад “Улсын тод харваач” цол,
  • 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Алдар спорт” хорооны харваач Алаг-Эрдэнийн Содномпилд “Улсын онч харваач” цол,
  • 40 сумнаас 36 сум онож гуравдугаар байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбооны харваач Наваантуяагийн Банзрагчид “Улсын гоц харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Халиун-Өндөр багийн харваач Чагнаадоржийн Гандаваад “Улсын мэргэн” цол тус тус олголоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 16 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01