Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо

Timesmn@gmail.com
2025/07/09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, технологийн дээд сургуулийн харьяа “Монгол Коосэн” технологийн коллежид зочиллоо.

Эзэн Хаан Нарүхито коллежийн механик инженерчлэлийн ангиар зочлон багш, сурагчидтай уулзаж, чөлөөт ярилцлага хийлээ.

“Монгол Коосэн технологийн коллеж” нь Японы “коосэн” технологийн коллежийн хөтөлбөрийг загвар болгон технологи, инженерийн сургалт, судалгаа, аж үйлдвэрлэлийн салбарт “ноу-хау” нэвтрүүлдэг.

Суурь боловсролтой хүүхэд, залуучуудыг 5 жилийн хугацаанд сургаж инженер бэлтгэдэг юм.

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хооронд 2014 онд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсролын яамнаас “Инженер, технологийн дээд боловсрол” (1000 инженер) төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Манай улсад нэн шаардлагатай өндөр ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын чанарыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг шинэчлэн сайжруулах төсөл хэрэгжүүлдэг.

Төслийн хүрээнд бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 292, “коосэн” хөтөлбөрөөр 177, магистр 37, доктор 104, зэргийн бус богино хугацааны сургалтаар 488, нийт 1,098 оюутан, багш судлаач Японд боловсрол эзэмшиж, төгсөгчдийн 96 хувь нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотноо ШУТИС-ийн харьяа “Технологийн коллеж”, “Монгол Коосэн технологийн коллеж”, “Шинэ Монгол технологийн коллеж” гэсэн гурван “коосэн” байдаг.

Мөн Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймагт гурван “коосэн” үйл ажиллагаа явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 16 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01