Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ

Timesmn@gmail.com
2025/07/08


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүрх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
  • Ардын хөгжмийн зэмсгүүдийг шинээр урлах, сэргээн шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, залуу хойч үедээ өвлүүлэн сургаж, олон нийтийн хүртээл болгон үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан “Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвдаваагийн Байгалжавт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын жүжигчин цолоор:
  • Ард түмний сэтгэлд хоногшсон тайз, дэлгэцийн олон арван дүр бүтээж, шилдэг бүтээлүүд найруулан, залуу уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэн сургаж, театрын урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан УДЭТ-ын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойнхорын Найдандорж,
Ардын багш цолоор:
  • Түүхч, түүхийн багш, судлаачдыг бэлтгэхэд оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан, түүхийн олон арван ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Жамсрангийн Урангуа,
  • Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө тусгай чиг үүрэг бүхий мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, алба хаагчдын гардан тулааны сургалтын онол, арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлсэн Дэлхийн гардан тулааны холбооны дэд ерөнхийлөгч, Дотоод хэргийн их сургуулийн тусгай тактик, албаны профессорын судалгааны багийн зөвлөх, Гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Санжхүүгийн Хаянгарваа,
Гавьяат багш цолоор:
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор Сүрэнгийн Долгор,
  • АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Физик, мэдээлэл зүйн тэнхимийн профессор Лувсан-Ишийн Ажнай,
  • МУИС-ийн дэд захирал асан, байгаль шинжлэлийн доктор, профессор Равчигийн Самъяа,
Гавьяат хуульч цолоор:
  • Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Дагвын Барсүрэн,
  • Төрийн албаны зөвлөлийн дарга, хуульч Лхагвын Цэдэвсүрэн,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • “Газар шим үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Цээпэлийн Ганбат,
Хүний гавьяат эмч цолоор
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч, мэс заслын эмч Майдарын Отгонбаяр,
  • “Интермед” эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Алтангэрэлийн Болд,
Гавьяат барилгачин цолоор:
  • “Оймон” ХХК-ийн зөвлөх инженер Жалбуугийн Дашчойнхор,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Хатуу төмөр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Сүрэнхүүгийн Эрдэнэ-Очир,
Гавьяат малчин цолоор:
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин, Улсын сайн малчин Түндэвийн Балдиржанцан,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Таван Богд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жанцанхорлоогийн Барсболд,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • “Мөнхдөл-Од” ХХК-ийн захирал Доржийн Эрдэнэчимэг,
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дамдинпүрэвийн Отгонбаатар,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын “Чоппер Мотоциклчдын зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч Шагдарсүрэнгийн Сүхбаяр,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Дашнямын Бямбацогт,
  • Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Рагчаагийн Анхням,
  • “Трүүп Амараа” хамтлагийн найруулагч, циркийн жүжигчин Тогтбаатарын Амартүвшин,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Цэндийн Итгэл,
  • Холын зайн гүйлтийн холбооны тэргүүн, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Бямбаагийн Буджаргал,
  • “Эх дэлхийн агаар, ус, ногоон төгөл” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын соёлын элч Баярхүүгийн Гантогоо,
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Ган-Эрдэнийн Алтанхундага,
Алтан гадас одонгоор:
  • “Тэсо” группийн санхүү бүртгэлийн газрын захирал Баттулгын Батжав,МҮОНРТ-ийн “Робокон” төслийн продюсер Гэрэлийн Агааноров,
  • “Алтан жолоо” группийн гадаад харилцаа, ложистикийн газрын дарга Дамдинрагчаагийн Нарангэрэл,
  • Хүүхдийн Урлан бүтээх төвийн уран баримлын дугуйлангийн багш Түмэннастын Даваасамбуу,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Сайхан ойн төлөө” ХХК-ийн захирал, ойн инженер Даваадоржийн Эрдэнэбулган,
  • “Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батсайханы Эрболд нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Ялалт: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ 18 цагийн өмнө
"Татар" уран сайхны кино "Улаанбаатар" олон улсын кино наадмаас 2 цом … 2025/10/09
Н.Оюунбат: Манай яс боловсруулах үйлдвэр бол байгаль дэлхийгээ хайрлас… 2025/10/08
Багш нар баярын өдрөөрөө ээлжит тэмцлээ өрнүүлэв 2025/10/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3.2 сая тонн нүүрс экспортолж р… 2025/10/04
Канад Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/10/03
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ЗАРЦУУЛАГДДАГ УУ? 2025/10/01
Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо сурталчиллаа 2025/09/30
Эмээлт аж үйлдвэрийн паркийг цахилгаан, дулаанаар хангах 24 мвт-ын дул… 2025/09/30
​ Шилдэг баримтат киноны шагнал хүртлээ 2025/09/29
МАН-ын бага хурал: Намын Их хурлыг 11 дүгээр сарын 15-16-нд товлов 2025/09/29
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх о… 2025/09/26
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу 2025/09/25
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр бар… 2025/09/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаа… 2025/09/24
34 улсад хориглож, 87 улсад хязгаарласан, Монголд "зохицуулалтгүй" эле… 2025/09/24
“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон автоза… 2025/09/22
Ухаалаг тоолуур үр дүнгээ өгсөн үү? 2025/09/19
Зорчигчдын анхааралд 2025/09/18
Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ 2025/09/18