Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

Timesmn@gmail.com
2025/06/26

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Япон Улсын “Ниппон” сантай “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, “Ниппон” сангийн Гүйцэтгэх захирал Арикава Такаши нар өнөөдөр гарын үсэг зурав. 


Хөдөө, орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон юм. Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, орон нутагтаа ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд орон нутагт манлайлан ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.

 Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэн шаардлагатай боловсон хүчнийг орон нутгийн оюутнуудаас шалгаруулна.

 Суралцах сургуулиуд ба чиглэлүүд: 

МУИС – Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи АШУҮИС 

– Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй ХААИС

 – Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал ШУТИС 

– Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй биотехнологи, микробиологи, инженерчлэл Тэтгэлэгт хөтөлбөрт эдгээр сургуулиудад элсэн заасан мэргэжлээр нэгдүгээр курсээ амжилттай төгссөн, орон нутагтаа эргэн ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой. Хөтөлбөрт жил бүр 100 орчим оюутныг сурлагын амжилтаар нь сонгон шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгох бөгөөд сургуулиа төгсөөд өөрийн орон нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ гурван жил ажиллах нөхцөлтэй юм.

 “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” нь 12 жилийн турш үргэлжилж, нийт 5 сая гаруй ам.долларын буцалтгүй санхүүжилт хийгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад бүртгүүлэх дэлгэрэнгүй мэдээллийг хамтран хэрэгжүүлэгч дөрвөн их сургуулиар дамжуулан холбогдох мэргэжлээр нэгдүгээр курсээ төгсөж буй бүх оюутнуудад хүргүүлж ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 16 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01