Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

Timesmn@gmail.com
2025/06/12

ЕТГ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайд болно. Гэхдээ, хараахан томилогдоогүй, өнөөдөр УИХ-ын чуулганаар шийднэ. Гэсэн хэдий ч, Засгийн газарт нь орж ажиллах хүсэлтэй улстөрчдийн марафон хаа сайгүй, эрчтэй яваад эхэлжээ. Улс төр рүү, олон нийт рүү өөрсдийгөө рекламдаад сүйд л байна.

Заримынх нь нэр ус аль эрт тодорчээ. Тэргүүн Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг албан тушаалууд дээр хэн хэн очих нь тодорхой болчихсон яригдаж байна. Гэхдээ, Г.Занданшатар Ерөнхий сайд болсныхоо дараа Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулах ёстой. Тэгж байж сайд нар томилогдоно.

Гэвч, улс төрийн хүрээнд, ялангуяа МАН, АН-д Г.Занданшатарын Засгийн газрын бүрэлдэхүүний сураг огт таалагдахгүй байгаа бололтой.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-д хоёр сонгогдсон гишүүд уулзаад “…Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт байсан нэг ч хүнийг сайдаар үлдээхгүй шүү” гэж тохирчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар ч Ч.Номингоос бусад нь үлдэх хүсэлтэй байгаа мэт таг дуугүй л байна. Ч.Номин л “…Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна” гэж мэдэгдээд байгаа юм. Хоёр дахиа сонгогдсон гишүүд энэ байр сууриа энэ сарын 9-нд болсон МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, УИХ дахь бүлгийнхээ хурал дээр танилцуулахаар болсон байна. Өнгөрсөн өдрүүдэд болсон эдгээр хурал дээр үүнийгээ хүчтэй илэрхийлж чадаагүй бололтой. Энэ талаарх мэдээ, сураг бага байна.

Харин жагсаалтынхан нэлээд хөдөлгөөнд оржээ. Угаасаа, 2024 оны сүүлчээс МАН-ын жагсаалтынхан улс төрийн бужигнаанд идэвхтэй оролцох болсон. Тиймээс, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар тодруулсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр тус намын нөлөө бүхий гишүүд “…Намын бодлогыг зөрчсөн жагсаалтын гишүүдийг буцааж татах эрх зүйг яаралтай хийх хэрэгтэй” гэж ярьжээ. МАН-д тийм шаардлага үүссэн гэсэн үг. АН-д ийм хэрэгцээ бий. Тэгвэл, мань жагсаалтынхан, мөн УИХ-д анх удаа сонгогдсон МАН, АН-ын гишүүд өчиг­дөр, уржигдраас уулзалдаад эхэллээ. Тэд “…Адилхан 126 кноп байхад заавал жагсаалт, тойрог гэж ялгаж байна. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал. Бүгдээрээ адилхан саналын эрхтэй. Мөн олон сонгогдсон гишүүд сайд болно гэдэг нь маш хоцрогдсон ойлголт. Түүнээс илүүтэй хэн юу хийж чадах нь чухал. Олон эксперт орж ирчихээд мэдлэг чадвараа ашиглаж, харуулж чадахгүй байна. Тиймээс Г.Занданшатар даргын Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүлэг бүлэг дээрээ ярихыг шаардъя. Энэ УИХ-ын дийлэнх нь анх удаа сонгогдсон болон жаг­саалтын гишүүд байна. Тийм уч­раас энэ бодлогыг биелүүлэхгүй, бүх цаг үед сайд болдог, сонирхлын зөр­чилтэй хүмүүсийг сайдаар оруулж ирвэл цаашид улс төрийн дэмжлэг үзүү­лэхгүй” гэцгээжээ. Үүнийгээ өнөөдрөөс илэрхийлээд эхлэх бололтой. Эхнээсээ, МАН-ын бүлгийн хурал дээр ч ярьсан байна. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарахаар болж байгаа юм.

Ер нь бол, Г.Занданшатар Ерөнхий сайд болсныхоо дараа улс төрийн хувьд “чадал шалгасан” гурван асуудалтай тулна. Нэгдүгээрт, УИХ дахь намын бүлгийн 68 гишүүнээ хувь тэнцүүлэн барьж чадах уу. Хоёрдугаарт, УИХ-д суу­далтай гурван намыг Засгийн га­зартаа татаж оруулж чадах уу. Гурав­дугаарт, Ерөнхийлөгчөөс салан­гид, өөрийн толгойтой харагдаж чадах уу. Эд­гээр дээр чадал нь хүрвэл Засгийн газ­рынх нь “нас” уртасна. Үгүй бол удах­­гүй унах нигууртай харагдаж байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (7606)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 16 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01