Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

АЧАА ДААХ 70-ААД ОНЫХОН

Timesmn@gmail.com
2025/06/09

Монгол Улсын шинэ Ерөнхий сайд ирэх даваа гарагт болох МАН-ын Бага хурлаас тодорно.

Энэ удаад МАН шинэ байгуулагдах Засгийн газрын тэргүүнээр 70-аад оныхон дотроос тодруулах хандлага түлхүү байна.

Хэдийгээр 70-аад оныхоныг олон сонгогдсон, улс төрд удсан гэх шүүмжлэл байдаг ч нөгөө талдаа бол энэ нь тэд иргэд сонгогчдын итгэлийг алдахгүй явж ирсэний баталгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв тэд иргэдийн итгэлийг алдаж, амласан амлалтдаа хүрдэггүй байсан бол ингэж дахин дахин сонгогдох нь юу л бол.

Өнөөдөр монголын улс төрд хувийн шуналдаа хөтлөгддөг биш харин улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, бас ачаа үүрэх хүмүүс нэн чухал байгаа.

Далаад оныхон ихэнх нь биеэ, бас гэрээ засаад төрөө засалцаж байгаа хүмүүс.

Шулуухан хэлэхэд тэд дүү нар шигээ элдэв хүүхэн шуухан, мөнгө төгрөгний асуудалд холбогдоод байхааргүй намба сууж, нүдний хор нь гарч шунал нь дарагдсан хүмүүс.

Нэг удаад тэд залуустаа, дүү нартаа зайгаа тавьж өгч, төрийн жолоог тэдэнд атгуулж үзсэн. Харин намынх нь дүү нар энэ итгэлийг даалгүй өнөөдөр хувийн зовлонгоо төрийн зовлон болгож засаглалын хямралд хүргээд буй.

Цалингаараа амьдардаг гэх шалдан залуус хэдэн их наядын асуудалд орооцолдож өнөөдөр түүнийгээ далдлахын тулд л дахин дүрээ хувирган засгийн эрх мэдэл рүү тэмүүлж буй нь ч ил болсон.

Тиймдээ өөрсдийнх нь амин хувийн увайгүй эрх ашгийн эсрэг зогссон 70-аад оны ах нартаа “Урвагч сайдууд” гэсэн нэр хоч зүүж хэвлэл сошиалаар балбахыг  оролдож байгаа ч тэдний цуврал жүжигт хууртсаар хэрсүү болсон ард түмэн дахин тархиа угаалгахгүй байгаад дэмий л бухимдаж дээд үеийнхний дунд  дэмий л “яс хаях”-ыг оролдож сууна.

Угтаа бол амин хувийн явцуу эрх ашигтаа дулдуйдан МАН-ыг Женкогийн барьцаанд хийж, Бага хурлын гишүүдээ хүртэл муухай харагдуулсан зарим дүү нарынхаа улс төрийн шуналаас л тэд “урвасан” болохоос Монголоосоо урваагүй.

Харин ч улс төрийн зориг гаргаж талбайд жагссан залуусын талд зогссон нь ч бас бодит үнэн.

Тийм ч учраас энэ удаад 70-аад оныхон нэгэн цул болж хэн нь ч засгийн жолоог атгасан дэмжинэ гэдэг зарчим дээрээ тохирсон гэдэг сураг дуулдаж байна.

Энэ дашрамд яг үнэндээ бол нам дотроо ах нар гэгдэж буй МАН-ын 70-аад оныхон чухамдаа бол АН-ын Ж.Баярмаа гишүүний чацуутнууд, зарим нь бүр түүнээс ч дүү гэдгийг сануулах нь илүүц биз.

МАН-ын хувьд ирэх 7 хоногт болох Бага хурлынх нь эн тэргүүний зорилт Женкогийн савраас салах.

Харин түүний барьцаанаас намаа гаргаж чадах бодит хүч тус намын 70-аад оныхонд л буй. Учир нь тэдний ард Ерөнхийлөгч бодит дэмжлэг үзүүлж хүч нэмж чадна.

Тэгэхээр ирэх Бага хурлын шийдвэр МАН Женкогийн “барьцаанд” байсаар хүчтэй сөрөг хүчин болох замдаа шуударсан АН-д байр сууриа алдаж ялагдал руу унах уу, аль эсхүл эдийн засаг нийгмийн реформ хийж засагласан шиг засаглах зөв замыг сонгох уу гэдгийг шийдэх болчихоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 16 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01