Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

Timesmn@gmail.com
2025/06/09

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

МАН-ын дүрэмд АН шиг дотоод сонгууль явуулж, сунгаа хийх нарийн зохицуулалтыг анхнаасаа оруулаагүй юм байна. Тиймээс, нам дахь тодорхой субьектүүдээс нэр дэвшүүлж, Бага хурлын гишүүд санал өгснөөр дараагийн Ерөнхий сайд тодорно.

Энэ удаад шинээр томилогдох Ерөнхий сайд Монголын улс төр, эдийн засгийн хэцүүвтэр үеийг туулах нь тодорхой болсон.

Хамгийн түрүүнд “..,Засгийн газраа УИХ-д суудалтай улс төрийн намуудтай хамтарч байгуулах уу, эсвэл Бага хурлынхаа өмнөх тогтоолын дагуу дангаараа явах уу” гэдэг шийдлээ гаргана. Хамтарвал намынхан нь дургүйцнэ. Дангаараа явбал сөрөг хүчнүүдтэй тулна. Мөн “…Сүүлийн жилүүдэд тогтвортой байна” гэгдэж байсан Засгийн газрыг огцруулснаар эдийн засгийн уналт бодитоор ирж байна. Манай улсын хөрөнгө оруулалт, мөнгөний урсгал нь гаднаас хамааралтай байдаг. Лав, “…Ойрын үед орж ирэх байсан 3-4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт царцлаа” гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Туулын хурдны зам, Оюу толгой, Чайна энержи зэрэг төсөл хийгээд хамтран хэрэгжүүлэх компаниудаас таагүй мэдээ дараалан ирж мэдэхээр байна. Тэд түрдээ “царцаах” уу, бүр “хөлдөөчих” үү гэдэг нь дараагийн Ерөнхий сайдаас шалтгаална.

Энэ мэт ил тодорхой “механик” хүндрэл үүссэн учраас “…Хэн Ерөнхий сайд болох вэ” гэдэг ихээхэн чухал байгаа юм.

Сараар тоологдох хугацааны туршид улсаараа дараагийн Ерөнхий сайдыг яоьсан. Энэ хугацаанд олон хүний нэр яригдлаа.

Бодитой нь, МАН-ын генсек Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар байв. Зарим нь “…Би Ерөнхий сайд болохгүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ, эцсийн шийдэл өнөө өглөө ч бүрэн гараагүй л байна. Баасан гаригт “…Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дөрвийн хэн нэг нь магадлалтай” гэж байсан. Мэдээж, дээр дурдагдсан хүмүүсийн нэр Бага хурал дээр яригдаж таарна. Харин өчигдрөөс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, бас ЕТГ-ын дарга Г.Занданшатар нар дээр намынхан нь “төвлөрч” эхэлсэн бололтой. “…Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу” гэсэн яриа МАН хавиар таржээ. Олон нийтийн сүлжээ, бусад сувгаар ч тэдний эсрэг мэдээлэл тараагаад эхэлсэн байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 107 (7604)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25