Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

БАЙГАЛЬ ЭХИЙН ДУУ ХООЛОЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН 300 ГАРУЙ СУРАГЧ ОРОЛЦЛОО

Timesmn@gmail.com
2025/05/09

Байгаль эхийн дуу хоолой” олон улсын сурагчдын эрдэм шинжилгээний бага хурал Хөх хотод зохион байгуулагдаж, Монгол Улсаас нийслэлийн ерөнхий боловсролын Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, 20, 28, 60 дугаар сургууль, “Эхлэл” сургууль, “Сод” цогцолбор сургууль, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сурагчид оролцов.

Хурлын гол зорилго нь нэг тив, бүс нутагт оршин амьдарч буй хөрш орны хүүхдүүдэд экологийн тэнцвэргүй байдлаас дэлхий ертөнцөд үүсэж буй хор уршгийн талаар ойлгуулах, байгаль орчныхоо төлөө хариуцлага хүлээдэг байх, байгалиа хамгаалахад хүүхэд залуучуудын оролцоо хувь нэмрийг бий болгох, экологийн боловсрол олгосноор 3 орны хүүхдүүд хамтдаа эх дэлхийгээ хайрлах, халамжлах хандлагыг төлөвшүүлэхэд оршив.

Эрдэм шинжилгээний бага хуралд хүүхдүүд байгаль экологио хамгаалах илтгэл хэлэлцүүлгүүдээ өрнүүлж, үзэсгэлэнд бүтээлчээр оролцож, уралдаан тэмцээнүүдэд хүч чадал авхаалж самбаагаа сорих замаар гурван орны хүүхэд залуучууд мэдлэг оюун, авьяас чадвар, хэл соёлоо солилцож байгаа нь чухал болохыг онцлон тэмдэглэж байлаа.

“Байгаль эхийн дуу хоолой” сурагчдын эрдэм шинжилгээний хурлын Онолын буюу Илтгэлийн хэсэгт:

1 дүгээр байр
Монгол Улсаас: Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургуулийн ЕБС-ийн сурагч Э.Сэцэнгоо,
Хятад Улсаас Хан Руй,
Орос Улсаас Гармаева София

2 дугаар байр
Монгол улсаас: НЕБ-ын 28 дугаар сургуулийн сурагч Б.Анунгоо
Хятад улсаас: Ван Кай Ти
Орос улсаас: Чимитово Сарана

3 дугаар байр
Монгол улсаас: Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн сурагч О.Төрболд
Хятад улсаас: Ли Мин Хуй
Орос улсаас: Яковлев Святозар

Практик буюу Үзэсгэлэнгийн хэсэгт:

1 дүгээр байр
Монгол Улсаас:
28 дугаар сургуулийн сурагч Б.Анунгоо, Т.Энхболд
ӨЗБАС-ийн сурагч М.Энхжин
ӨЗБАС-ийн сурагч Б.Алтанчимэг
ӨЗБАС-ийн сурагч Б.Энхмэнд
НЕБ-ын 20 дугаар сургуулийн сурагч М.Жонон

Хятад Улсаас:
Пан Ху Бо
Ү Жа Хуй
Зао Жин Хань

Орос Улсаас:
Яковлев Святозар
Чимитове Мариа
Хальбаева Ирина
Дун Вадим
Гармаева София нар тус тус байр эзлэв.

Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан сурагчдын илтгэлүүд нь өнөөгийн бидний байгаль экологийн салбарт тулгамдсан асуудлуудыг хөндөж, хамтран шийдэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах шинэлэг санал санаачилга, шийдэл санал болгож байсан нь бахархам байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Монгол сурагчдын бүтээлч, эрэлхийлэгч хандлага, хятад сурагчдын уран яруу илтгэх ур чадвар, орос сурагчдын шинжлэх ухаанч судалгааг шүүгчид, зохион байгуулагч, зочид үнэлэн сайшааж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 1 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02