Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улаан нуурын экосистемийг сэргээх “Цагаан бургастай-Онги усан цогцолбор” төсөл хөдөлж эхэллээ

Timesmn@gmail.com
2025/05/07

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлтийн ажиллагаа Төрийн ордны Баганат танхимд боллоо. 

Ёслолын ажиллагаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсийн 16 гишүүн, төслийн бүтээн байгуулалт хийх Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нар оролцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Экологи, нийгмийн ая холбогдолтой төсөл нь байгаль хамгаалах ажлаас гадна Говь-Хангайн бүсийн гадаргын усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгон усны нөөцийн менежментийн төлөвлөлтөд үндэслэж байгалийн нөөцийг түшиглэсэн хөгжлийн шинэ загвар гэдгийг Засгийн газрын гишүүд онцоллоо.

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Хамтарсан Засгийн Газрын төлөвлөж буй 14 мега төсөл бүгд нэг нэгнээ нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө уялдсан үндэсний кластер төслүүдийн цогц юм. Бид зүгээр нэг 14 мега төсөл гээд санамсаргүй тоо хэлчихээгүй. Тухайлбал, 14 мега төсөл бүгд ус хэрэглэнэ. Энэ 14 мега төслийн 5 мега төсөл нь говийн бүсэд хэрэгжинэ. Тэгвэл эдгээр төслүүдийн усны хэрэгцээг хангахын тулд цаашид гүний усыг ашигласаар байх уу гадаргын устай хамт хосолсон байдлаар ашиглах уу гэдэг асуудалтай ирээдүйд тулгарах болно” хэмээв.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Аливаа том төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн иргэдийн оролцоотой, амьдралд нь хэрхэн нөлөөлөх талаар ЭКОЛОГИ, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН үнэлгээг онцгой анхаарч ажиллах ёстой. Онги голын урсацыг сайжруулж, Улаан нуурыг сэргээх нь зөвхөн Монгол Улсын асуудал биш. Энэ нь олон улсын Рамсарын гэрээгээр нүүдлийн олон төрлийн шувуудын амьдрах, нүүдэллэх орчныг хамгаалах түүхэн ач холбогдолтой бидний үүрэг юм. Усаар дамжин хүн амын эрүүл мэнд, бизнес, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана” гэж мэдэгдлээ. Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая.м3 эзэлхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Улаан нуур сэргэснээр Сибирь рүү нүүдэллэдэг олон төрлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Ундны усыг хэрэглэж эхэлсэнээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт 6 жилээр уртасах боломжтой аж. Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно. Ийнхүү Монгол Улс Цагаан бургастай-Онги болон Улаан нуурыг усыг нэмэгдүүлсэнээр цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттийг бууруулах боломж бүрдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25