Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

Timesmn@gmail.com
2025/05/01

Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд уул уурхайн лиценз олгогдоод байна. Энэ хэмжээний газар нутгийг 1743 эзэмшигч уул уурхайн 2697 лицензээр эзэмшдэг.

Үүний 5 244 454.8 га талбайг дотоодын 1403 компани 2157 лицензээр эзэмшиж байна. Энэ нь нийт лицензтэй талбайн 79.2 хувь болж буй аж.

Харин 1 062 710.4 га талбайг гадаадын 100 хувийн хөрөнгө оруу­лалт­тай 249 компани эзэмшдэг байна. Энэ компаниуд дээрх газарт 393 лицензтэй.

Дээрх 393 лицензийг 27 улс дангаараа болон хамтран эзэмшжээ.

Эдгээрээс хамгийн олон нь Хятадын компани байна. Тус улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай 145 компани манай 50194.24 га газарт 202 лиценз эзэмшдэг.

Түүний араас Виржинийн арлуудад харьяалалтай 24 компани  70 313.91 га газартай 41 лиценз, Хонгконгийн 15 компани 77 852.95 га газартай 31 лиценз, Канадын 12 компани 203 051.60 га газартай 20 лиценз, Сингапурын 11 компани 104 554.65 га газартай 33 лиценз, Өмнөд Солонгосын найман компани 10 639.70 га газартай 10 лиценз эзэмшдэг.

Мөн Австралийн дөрвөн компани 28 244.17 га газартай зургаан лиценз, Оросын дөрвөн компани 321.01 га газартай дөрвөн лиценз, Их Британийн гурван компани 7 038.72 га газартай дөрвөн лиценз, Люксембургийн хоёр компани 13 528.21 га газартай зургаан лиценз, Америкийн хоёр компани 2 442.31 га газартай дөрвөн лиценз, Голландын хоёр компани 6 620.18 га газартай 10 лиценз, Германы хоёр компани 603.89 га газартай хоёр лиценз, Японы хоёр компани 3 015.13 га газартай гурван лиценз эзэмшдэг юм байна.

Түүнчлэн Австрали-Хятадын хамтарсан нэг компани 8 795.35 га газартай хоёр лиценз, Казахстаны нэг компани 136.46 га газартай нэг лиценз, Швейцарийн нэг компани 192.50 га газартай хоёр лиценз, Малайзын нэг компани 2 416.53 га газартай хоёр лиценз, Украйны нэг компани 8 136.53 га газартай нэг лиценз, Сейшелсийн нэг компани 375.18 га газартай нэг лиценз, Орос-Хятадын хамтарсан нэг компани 47.50 га газартай нэг лиценз, Орос-Өмнөд Солонгосын хамтарсан нэг компани 118.15 га газартай нэг лиценз, Виржинийн арлууд-Сингапурын хамтарсан нэг компани 1 933.96 га газартай нэг лиценз, Канад-Сингапурын хамтарсан нэг компани 6 977.26 га газартай хоёр лиценз, Их Британи-Хятадын хамтарсан нэг компани 54.23 га газартай нэг лиценз, Ирланд-Их Британийн хамтарсан нэг компани 1 205.14 га газартай нэг лиценз, Болгарын нэг компани 3700.94 га газартай нэг лицензийг тус тус эзэмшжээ.

Харин 311 338.8 га газар бүхий 147 лицензийг манайхны гадаад улсуудтай хамтарсан 91 компани эзэмшдэг байна. Монгол-Хятадын хамтарсан 41 компани 78074 га газартай 57 лиценз, Монгол-Өмнөд Солонгосын хамтарсан есөн компани 26831.01 га газартай 13 лиценз, Монгол-Сингапурын хамтарсан есөн компани 36739.53 га газартай 24 лиценз, Монгол-Оросын хамтарсан найман компани 3661.05 га газартай 11 лиценз, Монгол-Японы хамтарсан таван компани 45357.19 га газартай 12 лиценз, Монгол-Виржинийн арлуудын хамтарсан таван компани 24787.59 га газартай долоон лиценз, Монгол-Хонгконгийн хамтарсан хоёр компани 23454.23 га газартай долоон лиценз, Монгол-Германы хамтарсан хоёр компани 5748.07 га газартай гурван лиценз, араас нь Монгол-Унгар, Монгол-Сингапур-Хонгконг, Монгол-Польш, Монгол-Чех, Монгол-Люксембург, Монгол-Канад-Хятад, Монгол-Их Британи, Монгол-Казахстан, Монгол-Орос-Украйны хамтарсан тус бүр нэг компани 46.87-10011.16 газартай 1-3 лицензийг эзэмшиж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 81 (7578)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25