Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Timesmn@gmail.com
2025/04/29

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьцаа, түүний менежментийг хариуцдаг. Сүүлийн хэдэн жилд, ялангуяа сүүлийн олны анхааралд буй Тавантолгойн нүүрсний ордыг харьяалдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК ч энэ нэгдлийн охин компани болж очсон.

Тэгвэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтад ороод ганцхан жил болж буй Нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой нэгэн ноцтой мэдээлэл яригдаад эхэллээ.

“…Тус баяжуулах үйлдвэр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайнх бус өөр бусад уурхайн нүүрсийг хүлээн авч баяжуулж байсан ноцтой зөрчлийг хууль, хяналтын байгууллагаас илрүүлсэн” гэх мэдээлэл байна. Эх сурвалж “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийг эхнээсээ уурхайгаас нь хол барьсан нь үүнтэй холбоотой байж болзошгүй” гэв. Хэрэв тийм бол “…“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ” гэсэн асуулт тавигдана.

Энэ талаар “Зууны мэдээ” сонин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хэвлэлийн албанаас тодруулахад “…Бид зөвхөн менежментийг хариуцдаг. Тэгэхээр үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК хариулт өгөх ёстой” гэв. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэлийн алба “…Тийм зүйл байхгүй. Нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай эхний ээлж 2024 онд ашиглалтад орсон. Энэ үйлдвэр зөвхөн өөрийн уурхайн нүүрсийг л баяжуулж байгаа” гэсэн юм.

Дашрамд хэлэхэд, УИХ, Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор коксжих чанар султай нүүрсийг сайн чанарын нүүрстэй хольж баяжуулан чанарыг дундажлан экспортын шаардлага хангасан, орчин үеийн, дэвшилтэт техник, технологи бүхий Нүүрс баяжуулах үйлдвэрийг барих шийдвэрийг гаргасан. Ингэхдээ Нүүрс баяжуулах үйлдвэрийг жилд 30 сая тонн хүртэлх нүүрс баяжуулах хүчин чадалтайгаар хоёр үе шаттай барьж байгуулахаар төлөвлөсөн байдаг. Нэгдүгээр үе шатанд 10 сая тонн хүчин чадалтай эхний үйлдвэр 2024 оны зургадугаар сард ашиглалтад орсон. Тус үйлдвэрийн нээлт дээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “…Аж үйлдвэрийн сэргэлтийг бий болгох томоохон төлөвлөгөөний эхлэл бол энэхүү жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр юм. Дээрх баяжмал нь зөвхөн шууд экспортод гарах бус, Тавантолгойн кокс химийн цогцолборын үндсэн түүхий эд болж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох нэн чухал ач холбогдолтой. Цаашид бид дэлхийд чанараараа тэргүүлдэг Тавантолгойн коксжих нүүрсийг дотооддоо боловсруулж кокс, метанол, демитилийн эфир, нийлэг байгалийн хий, бензин, дизель түлш, устөрөгч гэх мэт олон төрлийн аж үйлдвэрийн түүхий эд үйлдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулаад байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг иж бүрэн ашиглаж, байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Мөнхжаргал “…Тавантолгой ордыг түшиглэн байгуулсан Нүүрс баяжуулах үйлдвэр 160 мянган тонн нүүрс хүлээн авах багтаамжтай хоёр битүү агуулахаас бүрдэж байгаа. Нийт найман өөр төрлийн нүүрсийг хольж чанарын дунджил хийн коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний болон хаягдал гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ” гэж ярьсан байдаг. 

Улмаар хоёрдугаар шатанд 20 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай хоёр үйлдвэрийг ашиглалтад оруулах аж.

Ийм гурван үйлдвэр ашиглалтад орж HCC буюу хатуу коксжих нүүрсний баяжмал, SCC буюу хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, Middling буюу эрчим хүчний зориулалтын завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэх учиртай төсөл юм байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 79 (7576)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 15 цагийн өмнө
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 18 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06