Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Timesmn@gmail.com
2025/04/25

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр асуудлаар Монголын улс төр талцаж нийлээд “ярилцаж” байна. Угтаа энэ хоёр бол еэвэнгийн хоёр тал гэдэг шиг холбоо сүлбээтэй юм. Тэр тусмаа, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн тулгын чулуунууд гэсэн ч болно.

Ер нь бол, манайх газрын тосны үйлдвэргүй учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортлон авчирч хэрэглэхээс өөр гарч байдаггүй юм. Газрын тосны бүтээгдэхүүнийг хувийн компаниуд авчирч дамлан зардаг. Ингэж хангадаг. Онгоцны түлшний тухайд ч Оросоос л авдаг. Энэ нь олон жил нэг компанийн бизнес болж ирсэн. Саяхнаас төр өөрөө авчирдаг болсон. Үнэ хийгээд хангамжийн тухайд арай “сайжирсан” гэсэн үг. Гэхдээ л эндээ үйлдвэрлэхгүй болохоор айлын амыг харсаар л байгаа хэрэг. Гэтэл УИХ дээр энэ гэрээ хэлэлцээрийг хэлэлцэх үед гол асуудлыг хэн ч ярихгүй байна. Уг нь, “...Газрын тосоо хайя. Тэгээд том, жижиг оврын боловсруулах үйлдвэрүүдийг олноор нь барья” гэх ёстой юм. Тэгж гэмээнэ, өнөөдөр эс ч маргааш бид газрын тосны бүтээгдэхүүн дээр Оросын хараанаас сална. Хэрвээ УИХ-ын гишүүд газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, гадаад дотоодын энэ чиглэлийн компаниудыг идэвхжүүлээд хөдөлгөчих эрх зүйг үүсгэчихвэл маш богино хугацаанд хайгуулын үр дүн гарна. Мэргэжлийнхэн ингэж хэлсээр байгаад ам нь чилсэн шиг байна лээ. Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээр ч гэсэн манайд тусаа өгнө үү гэхээс ус болохгүй, уг нь. Орост олуулаа харагдах, Монголд хямд импорт, өсөн нэмэгдэх экспортын хэрэгцээ л бий. Өнөөдөр хойд хөрш маань манийг байтугай өөрсдийгөө яая л гэж байгаа үе шүү дээ. Ерөөсөө л, импортын эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэр зэрэг өндөр өртгөөр босох нь тодорхой юм. Бид “...Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэхээр ийм л өртөг шингэсэн бүтээгдэхүүн хэрэглэх болдог. Тэгж ч байна. Ялангуяа, архи, өндөг, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ хэлэлцээрт цохилт амсаж магадгүй л юм. Эднээс бусад үйлдвэрлэл манайд явдаггүй. Төрийн хүнд суртал хэцүү, тусгай зөвшөөрөл хүндрэлтэй гэдэг ч үйлдвэрлэлийн өртөг, зардал нь эцсийн бүтээгдэхүүний үнэдээ нөлөөлөөд зах зээлд гараад борлогдохооргүй өндөр үнэ гарч ирдэг. Өртөг нэмдэг нь өнөөх эрчим хүч, бензийн тосны л үнэ шүү дээ. Ингэхээр, цаад агуулгаараа, хэдэн компанийн ашиг, хүн амын худалдан авах, хэрэглэх чадвар хоёрын аль нь чухал болох дээр түшээд сонголт хийж буй хэрэг. Нөгөө талд, ноос ноолуур, махны чиглэлийн экспортод эргэлт гарах тухай сайд нар ам өчгөө өгөөд л байгаа харагдана лээ.

Углуурга нь нэг иймэрхүү улс хоорондын хэлэлцээр байгаа юм. Гэвч бөөн бөөнөөрөө эсэргүүцэж байгаа улстөрчид, ялангуяа АН-ынхны дунд ирэх наанадаж, намын даргын суудал, цаашлаад “...Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аль фракцын хэн байх вэ” гэдэг улс төрийн дотоод зодоон нь яваад байгаа дуулдаж байна. Ядаж байхад, бай болоод байгаа намын дарга нь энэ хэлэлцээрийг бариад УИХ руу орчихсон. Ийм л учиртай хаврын улс төрийн үйл явдлууд өрнөж байна даа, цаана чинь...

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25.  БААСАН ГАРАГ. № 77 (7574)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 8 цагийн өмнө
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 11 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү 2026/08/19
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2026/08/18
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатга… 2026/08/18
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
"Ногоон өртөө" ашиглалтад орлоо 2026/08/17