Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Timesmn@gmail.com
2025/04/21

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн ордын Ухаахудаг хэсгийг Баялгийн санд авах гэж улс төр буцалж, учир утгагүй бужигнаан тасрахгүй байгаагаас инэгж дүгнэж болно. Гэтэл стратегийн ордуудын талаас илүү нь хувь хүмүүс, хувийн компаниудын мэдэлд оччихсон. Энэ нь, Баялгийн сантай холбоотой асуудал цаашид улам хүндрэхийг харуулж байгаа юм.

Гэхдээ “...Засгийн газар энэ зорилгоосоо ухрахгүй” гэдэг байр суурьтай байгааг сүүлийн хуралдаан, зарим сайдынх нь мэдээллээс харж болохоор байна.

Өнгөрсөн долоо хоногт нийтэд хандаж мэдээлэл хийсэн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Засгийн газар Ухаа худгийн ордтой холбоотой асуудлыг хэлэлцээд 54 хонож байна. УИХ-д албан тоотоор хүргүүлж, тогтоолын төсөл өргөн бариад 31 хонож байна. Одоо би 32, 33, 34 хоног гээд зарлаад явъя. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ асуудлыг чуулганаар хэлэлцэхийг хүлээж байна. Яагаад энэ асуудлыг УИХ хэлэлцэхгүй байна вэ. Хууль зөрчиж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйл байна гэдэг ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Дүгнэлтээ УИХ-ын гишүүдэд танилцуулж, ард түмэнд юу болоод байгааг харуулмаар байна. Монголын ард түмний хүртэх ёстой баялгийн талаарх асуудал ярьж байхад цаг зуурын улс төр, чимээ шуугианд саатмааргүй байна” гэсэн юм.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаан дээр “…Ухаахудагийг ч, Төгрөн нуурын ордыг ч, бусад ордоо ч шийдвэрлэ. Баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлэх нь хамгаас чухал. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэсгийн хуурмаг мэдээллийн хөшигт авталгүйгээр үндсэн ажилдаа төвлөр” гэж танхимынхаа сайд нарт хэлжээ. Эндээс үзвэл, дээр хэлсэнчлэн сайд нар “...Цаг зуурын улс төр, чимээ шуугиан, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирсон бололтой.

Түүнчлэн “…Н.Учрал сайд Засгийн газрын хуралдаан дээр Төгрөг нуурын орд газартай холбоотой материалуудыг танилцуулсан. Дээрх үйл баримт хэрэв үнэн бол мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг байж болзошгүй талаар ч яригдсан. Үүнийг нягталж шалгах үүрэг хаана байдаг вэ гэхээр хууль хяналтын байгууллагад л байгаа. Миний ойлгосноор, Н.Учрал сайд материалуудаа АТГ-т шилжүүлсэн. Тэнд холбогдох шалгалтын ажиллагаа хийгдэх байх. Нөгөө талаас, ард түмэн өөрсдөө Үндсэн хуульд заасны дагуу баялаг авах ёстой гэсэн зарчим чиг шугам дээрээ хатуу, ухрахгүй байгаа” гэв.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 73 (7570)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30