Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Timesmn@gmail.com
2025/04/17


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулж баяр хүргэв.

“Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа нь Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүдийн амжилтад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар шагнал гардуулсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа, Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол, Японы ард иргэд хоорондын ган бат найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, найрсаг харилцааг улам бүр батжуулахад мэргэжлийн сүмо бөхийн спорт үнэтэй хувь нэмэр оруулж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэмдэглэв.

Мөн сүмо бөхөөр хичээллэж, барилдаж ирсэн Монголын үе үеийн бөхчүүд, Их аваргуудыг амжилтад хүргэхэд чин сэтгэл, уйгагүй зүтгэлээ зориулж, хүүхэд залуучуудад Японы соёл, зан заншил, сүмо бөхийн ёс жаягийг таниулан сурталчилж ирсэн Асахифүжи Сүгиномори Сэйяа багшийн гавьяа зүтгэлийг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ оны 07 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон нь хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал болно гэдгийг тэмдэглэв.

Асахифүжи Сүгиномори Сэйяа нь 1981 оноос сүмогийн дэвжээнд барилдаж, 1990 онд Ёкозүна цол хүртсэн бөгөөд 1992 онд зодог тайлсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш /ояаката/-аар тасралтгүй ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, сүмод сонирхолтой хүүхэд багачуудад мэдээлэл түгээж, сүмогийн спортод хөл тавихад нь тусалжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 20 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… Өчигдөр
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь Өчигдөр
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр
7-10 мянган айлын яндан буулгана Өчигдөр
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30