Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Timesmn@gmail.com
2025/04/16

Эрчим хүчний үнэ 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас нэмэгдсэн. Тэр хүртэл айл өрхийн хэрэглээний тариф л шгэхэд нэг квт нь 140 орчим төгрөг байснаа 280 төгрөг болсон. Тэр үед энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “…Эрчим хүчний зохицуулах хорооноос өртөгт нь ойртуулах шийдвэр гаргаснаар эхний 150 квт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 квт хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр, 300 квт-аас дээш хэрэглээг 280 төгрөг болгож өртөгт нь ойртуулсан” гэж тайлбарласан. Мөн тэрээр “…Эрчим хүчний зохицуулах хороо үүнийгээ тайлбарласан. Харин хүмүүс буруу ойлгоод байна. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу, “…Эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэгдүүлсэн” гэдэг ойлголт төрүүлээд, одоо болохоор “…30 хувиас илүү нэмэгдүүлсэн” гэдэг шүүмжлэл явж байна. Хаанаасаа 30 хувь гэдэг ойлголтыг гаргаж ирээд шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүд, ахуйн хэрэглээний тарифыг дундажлавал 30 хувь болно. Тэрийг буруу ойлгосон юм уу, мэдэхгүй. Эрчим хүчний үнийг өртөгт нь хүргэхгүй бол Куба зэрэг орон шиг байдлыг сонгох юм уу, аль эсвэл бусад салбараа боомилохгүй шиг ойролцоо хурдтайгаар хөгжих юм уу гэдэг салаа замын уулзвар дээр байна. Сүүлийн 30-аад жилд эрчим хүчний салбар Халамжийн яам шиг явж ирсэн. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар эрчим хүчний салбар богино хугацааны 320 гаруй тэрбум төгрөгийн, урт хугацааны 1.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна. Мөн урьд авсан зээлийн хүүнд жилд 88 тэрбум төгрөг төлдөг. Хэрвээ эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах авах арга хэмжээ аваагүй бол дампуурах эрсдэл байсан” гэсэн. Б.Чойжилсүрэн сайд ч яахав, ингэсхийгээд тайлбарлаад өнгөрсөн. Гэтэл үүний ард ноцтой байдал үүсээд байгаа аж. Тэгж эрчим хүчний үнийг нэмэхэд аргачлал, тооцоолол дээр нь алдаа гарчээ. Шулуухан хэлэхэд, эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмчихсэн нь тодорхой болсон байна. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооныхон буруу тооцоолол хийснээр төр эрчим хүчний үнийг 30-300 дахин нэмсэн байгаа юм. Ингэхээр эрчим хүчний үнийн нэмэгдэл үндэслэлгүй буюу хууль бус гэсэн үг. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооныхон бараг л хамт олноороо шахам хариуцлага хүлээх дээр тулаад байгаа бололтой юм. Сайд биш, тэд шүү. Хамгийн гол нь Эрчим хүчний зохицуулах хорооныхноос ингэж “бушуу туулай борвиндоо баастай” шийдвэр гарахад тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нөлөөлсөн байх магадлалтай. Хэрэв санаж байгаа бол, дөнгөж намар нь ашиглалтад орж, хөлтэйхэн нээлт хийж байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ил хүйтрэх үеэр гал гарч, үйл ажиллагаа нь саатчихсан. Ингэснээр Улаанбаатар хотод байн байн эрчим хүчний хязгаарлалт хийгээд эхэлсэн. Өвөл болж, хүйтний эрч чангарч байсан тул хотын иргэд ихээхэн бухимдсан. Тийм л үед эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Харин, удаж төдөлгүй 2025 он гарангуут Бөөрөлжүүтийн цахилгаан станц ажиллаад эхэлсэн. Энэхүү засварын дараах “нээлт” дээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эзэн “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нэг үг хэлсэн. Тэрээр “…Төсөлтэй холбоотой хоёр зүйлийг хүмүүст зориулж хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, үнэ тарифыг 2016 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд тодорхой зааж өгсөн. Тэр гэрээнд эрчим хүчээ 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан. Тэр тариф Орос, Хятадаас худалдан авч буй тарифаас 30-35 хувиар хямд байгаа. Тэгэхээр төрөөс эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн нь манай станцын үйл ажилллагаатай ямар ч холбоогүй, олон жилийн өмнө шийдсэн асуудал” гэсэн юм. Үүнийг зарим нь “…Эрчим хүчний үнэ нэмсэн гээд байгаа ч хүссэнд хүрээгүй шүү гэж байна” гэж тайлж байв. Ингэхээр, Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн байж ч мэдэх юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 70 (7567)


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 15 цагийн өмнө
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 18 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06