Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Timesmn@gmail.com
2025/04/11

Засгийн газар стратегийн нэр бүхий ганц нэг ордыг биш УИХ-ын 2007 оны тогтоолд бичигдсэн бүх ордыг Үндэсний баялгийн санд татах бодлого бариад эхэллээ. Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаан дээр холбогдох албан тушаалтнууд Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааны явцыг танилцуулжээ. Түүний дараа сайд нар хэлэлцээд, Засгийн газраас УИХ-ын 2007 оны тогтоолын хоёр дахь хавсралтад бичигдсэн 39 ордыг бүгдийг нь стратегийн ордод хамруулан авах саналыг танилцуулж, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих шийдэлд хүрчээ. Ингэхдээ АМНАТ-ийг сонгодог утга руу нь оруулж, “…Баялаг ашигласны төлбөр /БАТ/ гэж нэрлэх”, “…БАТ-ийн 67 хувийг Үндэсний баялгийн санд татах”, “…2030 оноос БАТ-өөр орж ирсэн санхүүжилтийн 20 хувийг Хуримтлалын санд, 20 хувийг нийтийн тээврийн шинэчлэл, орон нутгийн хөгжилд, 20 хувийг Ирээдүйн санд хуваарилах”, мөн “…Стратегийн орд эзэмшигчид 34 хувиа Үндэсний баялгийн санд өгөх, эсвэл БАТ төлөөд явах сонголтыг санал болгох” зэрэг төлөвлөлтийг хийжээ.  Ер нь бол, Засгийн газар үүгээрээ дахиад л ”гал асааж”, Ордны зодооныг оргилд нь хүргэж мэдэх юм. Яагаад гэхээр, ингэж ордын тоо нэмэгдэх хэрээр Ордны зодоон ихсэж буйг Ухаахудаг, Төгрөг нуурын ордуудыг тойрсон үйл явдлууд харуулж байна. 


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 67 (7564)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 21 цагийн өмнө
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 23 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02