Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно

Timesmn@gmail.com
2025/04/03

Нийслэлийн Засаг дарга болон дүүрэг, хороодын Засаг дарга нарын уулзалт нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд цогцолборт өнөөдөр боллоо. Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Өнөөдөр анх удаа болж буй Засаг дарга нарын уулзалтыг цаашид сар болгон зохион байгуулах юм. Уулзалтаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгч, дүүрэг, хороодын Засаг дарга нарын санал, хүсэлтийг сонсож, шийдлийг хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Явган хүний зам талбайг чөлөөлж, хотын стандартад нийцүүлэх, тохижилт, ногоон байгууламжид анхаарах. Иргэдийн чөлөөтэй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүлж өгөхөд Засаг дарга нар тусгайлан анхаарч, хороондоо эзэн шиг хандахыг үүрэг болголоо.

Хоёрдугаарт, Нийслэлээс “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тиймээс хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэр дээрх автомашины тоо, одоо байгаа зогсоолын тоо, цаашид барих боломжтой далд зогсоолын байршлуудын судалгааг гаргаж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрт хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Улаанбаатар хотын иргэдийн 46 хувь гэр хороололд амьдардаг. 2040 он гэхэд гэр хороололд амьдардаг иргэдийн 80 гаруй хувийг орон сууцанд хамруулахыг зорьж байна. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд эхний ээлжид зогсоолын асуудлыг шийднэ. Мөн ногоон байгууламж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг эхнээс нь зэрэгцүүлэн төлөвлөхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцолж хэллээ.

Гуравдугаарт, хороо бүрт байгаа эзэнгүй удсан машин, төмрийн сэг, хурсан хог хаягдал, эвдэрсэн хашаа, хайсыг буулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулахад үүрэг оролцоотой ажиллахыг дүүрэг, хороодын Засаг дарга нараас хүслээ.

Дөрөвдүгээрт, Агаарын чанарыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотыг ногоон, шар бүсэд хувааж, ногоон бүсэд хамаарах 103,090 өрхийг цахилгаан болон хийн түлшид шилжүүлнэ. Ингэхдээ 51 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна. Байшин сууцны гадна дулаалга хийх, дээврийн дулаалга, цонхны дулаалга, цонх солих ажилд төрөөс дэмжлэг үзүүлнэ. Энэхүү дулаалгын төсөлд гэр болон амины орон сууцны нөхцөл байдлыг тодорхойлох зэрэг ажилд дүүрэг, хороодоос дэмжлэг үзүүлж, оролцоотой ажиллахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгов.

Тавдугаарт, золбин нохой, муурны судалгааг гаргаж, ялангуяа зуслангийн бүсэд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа муур, нохойны асуудлыг цэгцлэхийг үүрэгдэв.

Зургаадугаарт, Хотын соёлыг бий болгох, эерэг хандлага түгээх, аялал жуулчлалыг татах зорилгоор энэ онд хэд хэдэн томоохон арга хэмжээ, эвентийг Улаанбаатар хотоос зохион байгуулж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болох “UB food” олон улсын хоолны фестиваль нь хотын соёлыг бий болгож, жуулчдыг татахад эерэг нөлөө үзүүлэх юм. Эдгээр арга хэмжээг дүүрэг, хороодоос дэмжин ажиллаж, идэвхтэй оролцож, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллахыг хотын дарга уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 18 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01